Монгол Улсын Төрийн Туг
|
Уламжлалт туг сүлдний хэлбэр нь дээд талд нь монгол угсаатны овог, аймаг, улсын эрхэмлэдэг зүйл болох нар, сар, гал, зэр зэвсгийн дүрсийг үйлдэн доор нь монгол хүний эрхэм хүлэг болсон адууны хялгасыг туглан цогцлуулж бас торгомсгоор чимэглэн, голоор нь ишинд бэхэлсэн байдаг ажээ.
Сүлд тугийг улс гэр, цэргийн хүчийг бадруулах цог хийморийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг байна.
Цагаан сүлдийг төрийн туг, хар сүлдийг цэргийн туг болгон, алаг сүлдийг энхжин ба дайны үед хэрэглэж байжээ.
Цагаан сүлд гэдэг нь дан цагаан, хар сүлд гэдэг нь дан хар, алаг сүлд нь цагаан хар адууны дэл сүүлээр манжлага хийсэн хялгасан туг болно.
Харин цагаан сүлдний туг нь нэгэн төв гол, найман жижиг цагаан хөл буюу манжилгаас бүрддэг. Төрийн тугийг ингэж цагаан үсээр хийдэг нь төрийн үйл ариунаар бадрахын утгатай ажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлд заахдаа:
1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
4. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн гэжээ.

No comments:
Post a Comment