2010/02/22

Тууль хайлах, бөө бөөлөх хоёрт адил төстэй зүйл олон байна

Б.Галаарид

Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, төрийн соёрхолт туульч Б.Авирмэд агсны отгон хүү Балдандоржтой хөөрөлдлөө. Тэрээр урианхай тууль хэмээх агуу гайхамшгийг дараа үедээ өртөөлөн хүргэх эрхэм хувьтай нэгэн билээ.

-Авирмэд гуайн үр удам авьяасыг нь өвлөөд явж байгаа юм байна. Анх хэдэн настайгаасаа хөөмийлж эхэлсэн бэ?
-Анх 12-13 настайгаасаа аавыгаа айлд хонон өнжин байж тууль хайлахад дэргэд нь байж цайг нь дөхүүлж өгдөг байлаа. 18 хүрч байж бие даасан туульч болсон доо.
-Тууль хайлж сурна гэж яг юуг нь хэлдэг юм бэ. Дэг жаягийг нь сурах ёстой юу, үг үсгийг нь тогтоох ёстой юу, эсвэл үйл явдлыг нь тогтоодог юм уу?
-Туульд тогтоосон дэг жаяг гэж байхгүй. Туулийг цээжилж сурдаггүй. Туульд гарч байгаа үйл явдлуудыг дэс дараагаар нь тогтоож аваад, өөрийн цэцээр өгүүлэн хэлээд явчихдаг.
-Тууль хайлж эхлэхдээ Алтайн магтаалыг заавал хайлах ёстой юу?
-Туульчид эхлээд Алтайн магтаалаа заавал хайлж Алтайнхаа савдаг шивдгийг дууддаг. Тэгж байж туулиа эхэлдэг. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” гэдэг үгтэй.
-Алтайн магтаалыг хайлаад эхлэхээр биед янз бүрийн өөрчлөлт ордог уу? Бөөгийн онгод ордогтой адилаар...
-Орно. Алтайн магтаалаа аялгуулан хайлж, уул усны эздээ дуудаж даатгаад явж байхад бие эвгүйрхэх, хачин оргих зэрэг янз бүрийн байдал мэдэгдэнэ.
-Тууль хайлах, бөө буух хоёрт адил төстэй юм олон байх шиг санагддаг юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Туульд болж байгаа үйл явдлууд нь дээд тэнгэртэй заавал шүтэлцээтэй байдаг. Дээд тэнгэрт гарсан бодьсадва, орой дээрээс охор толгойд тэргүүн болж явдаг заяач нартай уулзах нь бөөгийн шашны тэнгэртэй харьцаж байгаа байдалтай туг төстэй шүү.
-Заяачийн бууж ирж байгаа нь харагдах, мэдрэгдэх, өөрийн чинь мэдрэмж хурцдах гэх мэт тодорхой өөрчлөлт мэдрэгдэх үү?
-Тууль хайлж байхад нүдэнд бодит дүр харагдах, биед өөрчлөлт орж өөрийгөө мэдэхээ байх үе байдаг. Унтаж байгаад сэрж байгаа юм шиг болох үе ч байдаг.
-Өөрөө хэдэн тууль хайлдаг вэ?
-Би 6-7 тууль хайлдаг. Аав маань 12-13 тууль хайлдаг байлаа. Манайхан удам дамжсан туульчид. Дээд өвөгт минь Жилхэр гэж алдарт туульч байсан. Лавтай арван үеийн туульчидтай удам.
-Айл гэр, хувь хүнд засал хийх зорилгоор тууль хайлах нь бий. Өөрөө ямар ямар туулийг ямар засалд зориулж хайлдаг вэ?
-”Довон хар бөх”, “Наранхүү хан”, “Зул алдар хан” гэсэн гурван догшин тууль байна. Энэ гурван догшин туулиар гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг. “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” гэх мэт туулиуд бол дандаа хишиг буян, үр хүүхэд, ханийн заяа дууддаг туулиуд юм.
-Галын засал хийдэг тууль гэж байх уу?
-Долоон догшид туулиар айл өрхийн юу бүхнийг тэр чигт нь засдаг.
-Туулийг асар удаан хугацаагаар хайлдаг гэдэг. Дээд тал нь хэд хоногоор тууль хайлдаг вэ?
-“Довон хар бөх”, “Талын хар бодон” гэх мэт туулиудыг бол өвлийн өдөр мал хотлоод нар бууж бүрэнхий болох үед хайлж эхэлдэг. 16-17 цагийн үед гэсэн үг. Маргааш өглөө нь 9 гэхэд завсарлаад орой нь дахиж үргэлжлүүлээд хоёр шөнө явж дуусгадаг юм. Тасралтгүй явбал бараг 24 цаг хайлна гэсэн үг. Гэхдээ туульч маань биеэ засах, хоолой амаа зайлах, цай уух зэрэг завсарлага дунд нь авдаг.
-Одоо манайд жинхэнэ туульчид хэд байна?
-Би тэрийг ёстой хэлж чадахгүй. Яг жинхэнэ туульч гэж алга. Бүтэн тууль хайлж байгаа ч хүн алга. Ерөнхийдөө урианхай тууль устаж байгаа гэж хэлэхэд болно.
-Та өөрөө бол бүтэн хайлна биз дээ?
-Тэгнэ ээ.
-Та урианхай туулийг уламжлуулж үлдээх, сургах тал дээр ямар бодолтой байна вэ?
-Урианхай хэл өөрийн гэсэн хэлзүйн онцлог, өөр аялгуу аялгатай байдаг. Хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Компьютер, зурагт шохоорхоно уу гэхээс товшуур барьчихаад тууль хайлж, үлгэр сонсоё гэх хүүхэд байхгүй шүү дээ.
-Туулийн хэл урианхай ярианы хэлээс өөр үү?
-Өөр. Тууль хайлахад хамаагүй өөр аялгатай. Хүн амар ойлгоод байхгүй. Урианхай хөгшчүүл ойлгоно. Залуу хүмүүс нэг их ойлгохгүй.
-Та тууль хайж байхдаа орчноос тасардаг уу?
-Би унтчихдаг юм. Хүн татаад “Одоо жаахан зогсож амрах уу?” гэхээр сэрдэг юм. Өөрөө унтчихсан юм шиг юу ч мэдэхгүй хэр нь туулиа аялгуулан хэлсээр л байдаг гэсэн үг.
-Тууль хайлж байхад туулийн үйл явдал кино шиг харагдах уу?
-Кино шиг харагдахгүй ч үе үе орж гараад л байдаг юм. Туульд гарч буй гол баатраа ямар нэг хэмжээгээр харж байдаг юм. Би тэр кинон дотор өөрөө биеэрээ ороод явчихдаг.
-Арвангурван Алтай гэлцдэг. Тэр олон Алтай маань тууль хайлж байхад дүрээрээ харагдах уу?
-Харагдана аа. Алтай нутгийн тэр их өндөр уул сарьдгууд чинь Алтайгаа магтаад явчихаар харагдана. Алтай чингэл гэж манай Монголын нутаг хэр нь Хятадынх болчихсон газар бий. Тууль хайлахад дүр нь ороод ирдэг. Тэгээд л ах дүү оргилууд бүгд орж ирдэг юм.
-Жилхэр өвгийн чинь хайлж байсан, өөрөө огт мэдэхгүй туулийг хайлъя гэвэл болох болов уу? Бөө бол урьд нь оруулж байгаагүй онгодыг дуудаад оруулчихдаг шүү дээ.
-Зориод суувал орж ирэх биз. Тухайн туулийн үйл явдлыг л мэдэх нь чухал. Зөвхөн ташуураа унагаад буугаад ташуураа аваад буцаад мордох тэрхэн хэсгийг орхиод хайллаа гэхэд л болохоо байчихдаг. Дутуу хайлвал насанд цөвтэй, маш муу гэдэг.
-“Талын хар бодон” туулийг шашны нөлөө нэлээд орсон, энд тэнд нь маань мэгзэмтэй хувилбараар нь харж байсан удаатай. Тийм маань мэгзэмгүй цэврээр нь хэлж болохгүй юу?
-Миний хайлж буй “Талын хар бодон”-д маань мэгзэм байдаггүй шүү дээ. Манай аавын хэлж байснаар бол маань мэгзэм туульд ордоггүй гэдэг. Номон дээр янз янзаар л бичсэн байдаг. “Аргил цагаан өвгөн” нэртэй туулийг шал өөр утгаар бичсэн байна лээ.
-Сарын өмнө хайлсан туулиа өнөөдөр дахиад хайлбал мөр, бадаг, үг, үйл явдал зөрөх үү?
-Мөр, бадаг, шүлэг зөрж болох ч үйл явдал зөрөхгүй. Тухайн үедээ шүлэглэж байгаа учраас мөр бадаг бол өөр байж болно.
-Туулийг жилд хайлах тоо гэж бас байдаг бололтой юм билээ...
-Нэг туулийг жилд гурван удаа л хайлдаг. Илүү хайлвал цөвтэй, болдоггүй гэдэг.
-Хайлж тэмдэглүүлсэн тууль өөрт чинь олон бий юу?
-Би Монголдоо тууль бүрэн хайлаад бичүүлсэн удаагүй. Харин солонгосууд хоёр тууль бүрэн хайлуулж бичиж авсан. “Наранхүү хан”, “Зул алдар хан” хоёроор кино хийгээд аваад явсан.
-Танай нутагт одоо өөр алдартай туульчид байна уу?
-Одоо алга даа. Аавын төрсөн ах Уртнасан гуай гэж мундаг туульч байгаад нас барсан. Уртнасан авгын хүүхдүүдээс авьяасыг нь өвлөсөн хүн байхгүй. Манайхаас бол би л байна.
-Удам тасраад дахин сэргэх боломж бий юу?
-Мэдэхгүй. Манайхан л лав тасралтгүй арван үе болж байна.
-Тууль хайлахад яг ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тууль хэлж байгаа үед мэдрэмж өндөртэй болчихдог. Тууль хайлж байгаа айл нь гай барцад багатай бол янз бүрийн асуудал гардаггүй. Гэхдээ аав маань тааруухан айлд тууль хайлж байгаад татаж унаж байсан гэдэг.

Судлаачийн тэмдэглэл: Монгол аманзохиол судлалын нэлээд судлагдсан төрөл зүйлийн нэг нь тууль юм. Гэхдээ туулийг зөвхөн хэлзүйн талаас нь судалж байсан болохоос бөө мөргөлтэй холбож үзсэн тохиолдол үгүй. Миний бие гоц үзэгдлийг сонирхон судлах явцдаа бөөгийн онго орох, туульчдын тууль хайлах хоёрт адил төстэй, бүр амин шүтэлцээтэй ч гэж болох зүйл байгааг олж анзаарснаа бататгахаар Баруун Монголын алдарт туульч Жилкэр, Авирмэд нарын залгамж А.Балдандоржтой хөөрөлдсөнөө уншигч танаа толилууллаа.
Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. Бөөгийн дуудлага нь хэрэг дээрээ өөрийн онгод их тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, ер урин залъя гэсэн бүхнээ уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл юм. Тэгвэл урианхай туульч Алтай нутгийн уул ус, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлж байна.
Хоёр дахь төстэй тал нь бөөгийн онгод орсноор тухайн бөө өөрийгөө мэдрэхээ байж, улаачийн биед орсон онгод л ярьж эхэлдэг. Энэ бол бүрэн тасардаг бөөгийн онцлог. Зарим бөө өөрийн үйлдлээ ч санаад, онгодын үг яриаг ч мэдээд байдаг. Ийм бөөг онгодоо барьж чаддаг бөө гэж нэрлэдэг. А.Балдандорж туульчийн оюун санаа зарим үед бүрэн тасарч (үүнийгээ тэрээр унтах гэж нэрлэж байна), заримдаа үйлдлээ мэдэрч хянадаг нь түүний ярианаас тодорхой байна.
Гуравдахь төстэй тал нь арга засал хийдэгт байна. Бөө нар ийм тийм засал хийхэд тийм ийм онгод дуудна гэж ярьдаг бол туульчид ямар үйлд зориулан тууль хайлах гэж буйгаасаа хамааран өөр өөр тууль хэлдэг нь тодорхой байна.
Тува, саха, баяд, торгууд тэргүүтнүүдэд ч тууль хайлах заншил бий бөгөөд тэр бүрт мөн л бөөтэй адил төстэй зүйл ажиглагддагийг эрхэм мэргэд анхааран судлаасай хэмээн хүснэ.
2010.01.19

2010/02/12

Ц.Мухар: Ижил мөрний Монголчууд…

Тулуйн Их Хатан Сорхагтан Бэк Чингисийн “Алтан аялгууны нууц” номдоо “Миний Монголчууд далайгаас далай хүртэлх наран голт есөн мөрний ай сав дахь Монгол нутагтаа аж төрдөг” гэж сэтгэл бахдам сайхан үгийг хэлсэн билээ. Саяын өдрүүдэд Халимагийн Хаант улсын эзэн Илюмжинов Монгол улсад хан хүү шиг айлчлав. Учир нь түүнийг Оросын хэвлэлүүд олон жилийн турш Халимаг хэмээх компанийн эзэн, Халимаг хэмээх айлын эцэг, Халимаг хэмээх талын хаан хүү мэтээр хошигнон өргөмжилж ирсэн билээ. Одоо бол хошигнохын хэрэг алга.Тэр соёлын төв өргөөнд жинхэнэ хаан хүү шиг, жинхэнэ Халимагийн талын эзэн шиг, жинхэнэ Халимаг Монгол улсын хаан шиг үгээ хэлсэн юм.400 жилийн дараа би Монгол гэр орондоо албан ёсоор айлчилж ирлээ. Би гадаадын ямар нэгэн улс оронд зочлоогүй. Би гэртээ ирсэн байна. Би гэртээ байна. Бас та нарын гэр орон Каспийн тэнгисийн хөвөөнд, Ижил мөрний хаяанд байна. Та нар юунд далайгүй гэж ярьдаг юм бэ. Та нар юунд далайд гарцгүй гэж ярьдаг юм бэ?Далай чинь байна. Гарц чинь байна. Монгол эх нутаг чинь далайдаа байна. Би Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар анх удаа 400 жилийн дараа албан ёсоор айлчилж эх нутагтаа албан ёсоор ирж байна гэж тэрээр аймшиггүй сайхнаар Хан хүү шиг сэтгэл хөдлөм үгийг хэлсэн. Түүний үг гайхамшигтай сайхан байсан ч Монголын аймхай тусгаар тогтносон эрх чөлөөт ардчилсан хэмээн цээж балбадаг Монголын хэвлэлүүд бүрэн нийтэлсэнгүй нь харамсалтай байна.
ОХУ-ын мэдэлд байдаг Халимаг улсын эзэн айхгүй байхад дэлхийн НҮБ-ын гишүүн, дэлхий дээр тусгаар тогтносон Монгол улсын дарга ноёд юунд айж бэлбэгэнэдэг юм бэ? Хий сүүдрээсээ, хий айдсаас айхаа болимоор юм даа.Жижигхэн гэж яриад байдаг дарга нарын учрыг би ойлголоо. Жижигхэн Монгол улсын жижигхэн дарга нар жижигхэн асуудлаас жижгэрч жижигхэнээ харуулахаа болиоч!. Жижигхэн Монгол улсад бас олон жижигхэн хэвлэл мэдээллүүд оршиж байгаа юм уу? Том Монгол улсын тухай томхон дуугарах цаг болсныг харуулж байна.
Сайн байцгаана уу? Анд нөхөд өө!
Хүндэт ерөнхийлөгч Кирсан Николаевич,
Үндэс язгуур нэгтэй Халимаг улсын хүндэт зочид оо!

Өнөөдөр дэлхий дээр 6 сая гаруй Монгол хэлтэн Монгол, Хятад, Орос болон Афганистан, АНУ, Франц зэрэг улс оронд амьдарч байна. Энэ 6 сая хүнээс 1.0 сая орчим нь ойрад халимагууд. Бид бас Ази, Европ, Америк тивд тарсан “Үсэрсэн цус, тасарсан мах”.Энэ гүн утгатай шаналгаатай, гүн ухааны мэргэн үгийг Ойрад хэлнээс өөр хэл дээр орчуулах боломжгүй юм. Бид ойрадууд сонирхолтой , баялаг хувь заяатай ард түмэн. Ойрад халимагууд Төв ба Дорнод Азийн хөгжлийн түүхэнд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэсэн. Бид Хоо Өрлөг ноён, Убаши ханы нэг удмынхан билээ.Монгол улсад 170 гурай мянган Дөрвөд, торгууд, өөлд, захчин хошууд зэрэг арав гаруй язгуурын ойрадууд Монгол улсын баруун гурван аймагт амьдарч байна.Ховд аймгийн Булган суманд арав шахам мянган торгууд амьдардаг. Өнөөдөр Халимаг улсын зочид та бүхэнтэй торгуудын төлөөлөл уулзаж байна. Нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болоод Монголын 21 аймагт ойролцоогоор 20-иод мянган торгууд амьдарч аж төрж байна. Ингэж үзвэл монгол улсад 30-аад мянган халимаг торгууд амьдарч байна.Бид Хоо Өрлөг ноёны удирдлагаар Зүүнгарын хаант улсаас 250 мянгаараа 1628 онд Ижил мөрөн Зай голд очиж Халимаг хант улс байгуулсан удмынхан.Тэгээд Ижил мөрөнд 143 жил болоод 1771 онд 200 шахам мянгаараа Убаш ханы удирдлага дор гараад хагас жил нүүж замдаа орос, хасаг, киргизын цэрэгтэй байлдаж өвчин тахал, өлсгөлөнд нэрвэгдэж дөнгөж 80 орчим мянган хүн монгол нутагтаа буцаж ирсэн баатарлаг боловч гунигт түүхтэй ард түмэн. /Мы потомки волжиских калмыков/Би энэ түүхэн үйл явдлын тухай “Торгуудын их нүүдэл” гэдэг роман бичснийг та бүхэнд бэлэглэхээр авч ирээд байна. Одоо манай торгууд түмний эх нутаг Ховд аймгийн Булган сум Улаанбаатар хотоос 1500 км алс, БНХАУ-ын Шинжан-Уйгарын өөртөө засах улстай хил залгадаг Монгол улсын баруун хязгаар юм.Манай суманд 2000 өрх-9840 хүн амтай, хүн амын 75 хувь нь торгууд, 18 хувь нь казах, 8 хувь нь бусад ойрад ястан. 525.1 мянган га нутагтай. 200 гурай мянган 5 төрлийн хошуу малтай. 520 мянган га малын бэлчээртэй. Нийт малын 80.5 хувь нь 160 гаруй мянган хонь ямаатай, 18 мянган үхэр, 10 гаруй мянган адуутай. Харин тэмээ цөөн 6000 орчим. 900 өрхийн 4000 гаруй малчидтай. Хамгийн баян малчин 1300 малтай. 4.3 мянган га талбайд тариа, төмс, хүнсний ногоо, Хоо өрлөг ноёнжимс жимсгэнэ тариалж байна.Манай сум 1200 гаруй сурагч, 65 багштай 10 жил, 8 жилийн 2 сургуультай. 12 их эмчтэй, 50 ортой сум дундын эмнэлэг ажилладаг. Манай сумаас Монгол улсын баатар 2. Хөдөлмөрийн баатар 7, 40 эрдэмтэн төрсөн Монгол улсын хамгийн том сум юм. Улаанбаатар хотын тэргүүлэх 15 компани дотор манай 3 бизнесмэн толгойлсон компаниуд эхний 5 байранд ордог юм. Өнөөдөр бид Цагаачийн Баатарсайханы “Хаан палас” буудалд тухлаад байна. Манай сумынхан уугуул нутаг халимаг түмэнтэйгээ соёл боловсролын талаар цаашид хамтран ажиллах сонирохолтой байна. Халимаг улс сайн дураар Орос улстай нэгдсэний 400 жилийн ойн ажилд чинь ихийн их амжилт хүсч байна.
Мы потомки волжиских калмыков. Спасибо друзъя.

2010/02/11

МОРИН ХУУР (Хамаг Монголын өв их эрдэнсүүд цуврал 3)



ХӨӨМЭЙ (Хамаг Монголын өв их эрдэнсүүд цуврал 2)

ҮНДЭСНИЙ ХУВЦАС (Хамаг Монголын өв их эрдэнсүүд цуврал 1)

"ЖАНГАР" СУДЛАЛЫН ЗАРИМ АСУУДАЛД

Өмнөтгөл

Монголын уран зохиолын гурван оргилын нэг хэмээн нэрлэгддэг "Жангар" туулийн судлал сүүлийн үед эрчтэй хөгжиж байна. 1992 онд л гэхэд. Улаанбаатар хотноо БНХАУ-ын аспйрант, монгол үндэстэн . Васамтангийн Сарангэрэл "Жангар тууль дахь соёлын тусгалын зарим асуудал", Жижэйн Эрдэнэбаяр "ЖангарЫн тархац, түүний газар зүгийн хэв шинжүүд" (эх бичгийн судалгаа) сЗдвээр хэл бичгийн ухааны дэд докторын зэрэг амжилттай хамгаалсан билээ.
Төсөрхөн Халимаг Тангач~ улсын нэрт "Жангар" судлаач А.Ш.Кичиковын "Баатарлаг тууль Жангар" хэмээх "Жангар"-ын халимаг, монгол, буриад хувилбарыг хэв шинжээр нь харьцуулсан судалгааны жинтэй бүтээл Москва хотноо (1994) хэвлэгдлээ.
Хөх хотод Өвөр монтолын залуу эрдэмтэн Ө.Жагарын "Жангарын туулийн судлал" (1993) гэсэн баялаг материалд тулгуурласан цэгцтэй судалгааны ном нийтлэгдлээ.
1990 онд "Жангар" тууль зохиогдсоны 550 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Үрүмч, Улаан-Үд, Улаанбаатарт болж, олон эрдэмтдийн бутээл, уг судлалыг 6а"яжууллаа.
Уншигч танд өнөөдөр Халимаг Тангач Улсын ерөнхийлөгчийн зөвлөх, Цорос овгийн Жижэйн Эрдэнэбаярын бүтээлээс толилуулъя. Ж.Эрдэнэбаяр 1962 онд төрсөн, 1985 онд Өвөр монголын их сургууль төгсөж, Шинжааны их сургуулийн алтай хэлний салбарт багшилж, Шинжаан Уйгарын өөртөө засах орны "Шинжлэх ухааны шинэ од" хэмээн өргөмжлөгдөж байсан юм.
Энэ монгол залуу эрдэмтэн Жангар судлалаар ултай судал,гаа хийж, шинэ сэргэг санал дэвшүүлэн, монгол судлаачдын анхаарал татаж байна.
"Жангар" туулийн судлал үүсч хөгжөөд хоёр зуу шахам жил боллоо. Энэ завсар Цуглуулж, судлах ажилд нэлээд ахиц гаран нарийвчлан шинжлэх болов. Шинжаанд хэвлэтдсэн "Жангар" судлалын сүүлийн үеийн зарим өгүүлэлд зохиогч нь урьдаар хувийн үзэл бодлоо илэрхийлээд, дараа нь түүндээ тохирсон баримт эрж, эвлүүлэн тавьж байгаа нь уг туулийн үнэн байдлыг гуйвуулах тал байна-. Дэд профессор Ш.Норов Шинжаанд болсон "Жангар":ын олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан (Үрэмч хотод хэвлэгдсэн "Үүрийн цолмон" сэтгүүлийн 1988 оны N 121) илтгэлдээ "Жангарын таладр нэлээд олон сонин санал дэвшүүлсэн боловч нарийвчлан үзэхэд ямар иш баримттай нь тодорхой биш, зарим зүйлийг түгээмэл харь,цаа холбооны дунд хувьсангуи аргаар судлалгүй, ташаа дүгнэсэн байв: Жишээ нь: "Жангар" тууль дахь амгалан түвшин байж урт насалж, удаан жаргах гэсэн ард түмний хүсэл эрмэлзли.йг илэрхийлсэн шүлэглэл, дайн- байлдааны үйл явдал зэрэг нь ,"Мөнх бус" хийгээд "Үйлийн үр"-ийг. эрхэмлэдэг бурхан шашны үзэлтэй. эсрэг байна гэх мэтээр иргэний зохиол брлох "Жангар" туулийт .шашны зохиолтой хутган - өрөөсгөлөөр дүгнэсэн байв. Түүнчлэн зарим судлаач эрт эдүгээ, гадаад дотоодбд "Жангар" судлалын талаар нийтлэгдсэн ном, өгүүллийг уншиж, бусдын яаж судлан, юу өгүүлснийг эс хайхран өөрийнхөө л үзэл бодлоор ярих тал ч байна.
"Жангар" судлалаар П.Поуха, Монголын • эрдэмтэн Х.Лувсанбалдан, Р.Нарантуяа, Өвөр монтолын У.Буянхишиг, Н.Содном нарын бичсэн сайн өгүүллүүд судалгааны хүрээнд орсон билээ. Одоо "Жангар"- ыг дөрвөн ойрдод багталцсан, монгол\туудтай нягт харилцаа холбоотой байсан улс үндэстэн Энэтхэг, Төвдийн соёлтой харьцуулан судлах нь чухал юм. Тэрчлэн өөрийн үндэстний ~ соёл урлагийн хүрээнд ч харьцуулж улам гүнзгийрүүлэн судалбал "Жангар" судлалын тулгамдсан нэлээд асуудлыг шийдвэрлэж чадах нь лавтай.
Өвөр Монголын эрдэмтэн Буянхишиг нарын олон судлаач болон бийрийн эзэн ч (зохиогч өөрцйгөө хэлж байна. Р.Ч) "Жангар судлалыг хөгжүүлэхийн тэргүүн алхам нь түүнийг чухам аль үеийн бүтээл болохыг оновчтой нотлоьг тогтоох явдал гэж үзэж байна. Үнэндээ "Жангар"-ын нууцыг тайлахад зохиогдсон цаг үетэй нь ' хамт туулийг бүтээсэн аргыг тодруулбал "Жангар"-ын судалгааны эрдэнийн түлхүүр болж өгөх юм гэж бодож байна.
"Жангар"-ыг урлагийн ямар аргаар зохион бүтээсэн бэ? Харин энэ талаар тусгайлан судалсан зохиол өгүүлэл өнөө хэр байхгүй байна.
"Жангар"-т орчин ахуй цаг үеэ болон байгаль нийгмийн олон үзэгдлүүдийг дүрслэхдээ, үлгэрлэх, төлөөлүүлэх арга хэрэглэсэн байдаг. Тухайлбал: Жаргалт сайхан Алтай нутгаа ариун рашааны сав. "Бумбын орон" гэж харгис дайсныг "мангас", өрлөг баатруудыг "Арслан бодон", уул усыг "Өл манхан цагаан уул", "Өрөг сөрөг урсгалтай өргөн сарьдаг^далай" гэж нэрлэн ард олны эвдрэл хагацал нь харийн дайсанд олз болно хэмээн сургамжилж, зургаа долоо мэт тоо зүг чиг, өнгөний билэгдлийг өргөн хэрэглэсэл нь уг туулийг тухайн зохиосон цаг орноосоо холдуулан дүрсэлж үзүүлэх арга хэрэглэсэн гэж болно.
Туульд мөн хүрээ цахарын (хаад ноёдын өргөөний дэргэдэх айл) хоорондуур мордоод гарав-гэж бодит амьдралыг дүрсэлсэн дүрслэл байна.
"Жангар"-т гарч буй газар усны болон түүхэн бодит хүмүүсийн нэр, зохиомол нэр хочийг ч сайн ажиглах хэрэгтэй.
Тогос Алтай, Эрчис, Бумба зэрэг ойрад уул, ус, газрын нэр, дөрвөн ойрад, дөрёөд, тангуд, орос, ар, өвөр монгол, хятад, хасаг, хотон (уйгар)'зэрэг улс, үндэстэн ястны нэр, Киняс,. Алагчхан, Замба:3амбалхаан зэрэг орос, монгол, дөрвөдийн тушаал хэргэм, түүхт хүмүүсийн нэр олонтаа тааралдах нь реалйст дүрслэл ихтэйг нотолдог юм. Түүнээс гадна мангасын дүрээр дайсныг, догшин хар Кинясийн дүрээр хаант орос улсыг ёгтлон төлөөлүүлсэн (Киняс гэж Кинязь-ноён гэсэн орос үг) гэж үзэж банйа.
Гэтэл туульд шар Гүргүү гэж буй нь хэнийг ёгтлон зааж байгаа нь төдий л илэрхий биш байна. Гэвч би Догшин Гүргүү Бумбын орны баруун зүгт зүүДзн улаан цоохор 'тугтай байгаагаар дүрсэлсэн нь хасаг зэрэг түрэг хэлт угсаатанг нэрлэн үзэж байгаатай холбоотой болов уу гэж бодвж байна. Миний бие БНХАУ-д болон гадаадад хэвлэгдсэн "Жангар"-ын туулийг үИэп (А)-д, дууриамал (В), хуурмаг (С), мартагдмал (Д) гэж дөрвөн төрөлд хувааж үздэг.
(А) төрөлд 1958, 1964 онд өвөр монгол, Шинжаанд хэвлэгдсэн "Жангар"-ын 13 бүлэгт халимаг хувилбар, тэрхүү бүлэгтэй үл давхардах Шикжааны "Жангар"-ын бүлгүүд, цахар Жангарч Пүрэвжав, Өөлд жангарч Дармаа-, торгууд жангарЧ Л.Пүрэв, хошууд жангарч Ч.Харцгай нарын хэлдэг бүлгүүд, мөн Монгол улсаас олдсон "Жангар"-ыН зарим бүлгийг оруулан тооцдог. Тэдгээр хувилбар бол ёстой үнэн магад, жиНхэнэ "Жангар" туулийн эх хувилбар мөн гэж үзэж байна. ~
Харин БНХАУ-ын" Үрэмч хотод 1986 онд тод үсгээр хэвлүүлсэн "Жангарын эх материал" хэмээх цувралын 8, 9 дүгээр ботийн Ж.ЖуунГайн зохиож бичсэн жангарын хориод бүлэг, бО бүлэгт "Жангар" номын (1986) 3-5 дугаар бүлэг, Халимагийн - жангарч Муу хөвгүүний хэлсэн бүлгүүд ("Жангар" Москва, 1978) -бол Жуунай, Муу хөвгүүн нарын авьяаслаг шүлэгчдийн санаанаасаа шинээр зохиосон дууриамал тууль байдаг юм. х
(С) төрөлд зөвхөн Жангар, Хонгор гэсэн баатруудын нь нэр дурдагдсан юм уу Буриадуудын Жангарыг хөзөрч болгон дүрсэлсэн хувилбар Монгол улс, Тувагийн "Жангар" нэртэй зарим үлгэрүүд, Шинжааны "Довны догшин хар бүргэд (Жангарын эх материал, дэд боть, Үрэмч хот 1982) зэрэг болно.-
(Д) төрөлд Монгол улсаас олдсон нэлээд олон бүлгүүдийг багтааж болно.
СүүлИйн гурван төрөл нь "Жангар" тууль бусад үлгэр туульд хэрхэн нөлөөлж байсан, "Жангар"-тай холбоотой ардын аман зохиолын үүсэл хөгжил, хувирал зэргийг судлахад ашиглаж болох боловч чухамдаа "Жангар"-ыг судлахад эх хэрэглэхүүн баримтаас андуу ташаа дүгнэлт гарна.
Одоо БНХАУ, Орос, Монгол улсаас "Жангар"-ын бүлгүүдийг судлаачид үндсэнд нь цуглуулж амжсан тул тэдгээр хувилбар (монгол, халимаг, ойрд) тус бүрийг бүх талаар нь нямбай сайн шигшиж салгасны үндсэн дээр дээрх гурван орны "Жангар" дотроос (А) төрөлд багтах жинхэнэ шилмэл бүлгүүдийг сонгон эртхэн амжиж_ хэвлүүлэх нь чухал байна. Эс тэгвэл рн . цаг -улирах явцад алдарт "Жангар"-ын үнэ цэн буурч, Жангар судлалын ажлыг самгардууЛж мэднэ шуү!

"ЖАНГАP”-ЫН ТҮҮХЭН ҮНДЭС 1

Агуу их "Жангар" тууль дөрвөн ойрдын Алтай нутагт зохиогдоод ойрдын төр нь эвдэрч, ард албат нь хэдэн зүгт тарж бутрахын дагууд Дундад, Зөвлөлт, Монгол зэрэг улс орноор дэлгэрч түгсэн, ойрд-монголын ард түмнээс.дэлхийн соёлын эрдэнэсийн санд нэмэрлэсэн нандин бүтээл билээ.
"Жангар"-ыг нарийвчлан судалеан олон орны эрдэмтэд уг туулийн зарим элемент дүрслэл нь нэн эртний боловч ар Бумбын орны төр, шашны тухам өгүүлэх нь ХҮИ-ХҮШ зууны үеэр оршиж агсан ойрдын ханлигуудынхтай маш төсөөтэй байна гэх буюу "Жангар"- ын туульс энэ үед л зохиогдсон; ХҮИ-ХҮШ зууны үеийн монголын уран зохиолын дурсгал бүтээл гэж үзэж түүх шастиртаа тэмдэглэн тодорхойлж байна. Өврөөр хэлбэл "Жангар" туулийг дөрвөн ойрдын ханлигийн үед зохиосон тэж дэлхийн олонхи монголч эрдэмтдийн санал нийлж байна.
Гэвч бас сүүлийн үед зарим нөхөд "Жангар"-ыг овог төрлийн нийгмийн байгууллын сүүлчээр үүсч, овог аймгуудын хоорондох булаан дээрэмдэх зэрлэг дайны үеийн байдлыг тусгасан гэж үзэх нь төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө эрэлхэг тэмцсэн агуу их баатруудыг алдаршуулан дуулсан "Жангар"-ын туулийн утга агуулгыг нь бууруулахад хүргэж байна. Миний бие оюутан ахуй цагаасаа "Жангар"-ыг судалж хоёр мянгаад жилийн тэртээ ангит нийгмийн эхэн үед зохиогдсон гэж үзэх нь бодит байдалтай үл нийцнэ.
Түүнчлэн "Жангар"-ыг ХҮИ зуунаас өмнөх үед зохиогдсон гэх санал үндэслэл багатай. Харин "Жангар"-ыг ХҮ11-ХҮ1И зууны үёд дөрвөн Ойрдын Алтай нутагт зохиогдсон. Халимаг, халхад ХҮП зууны дунд үеэс уламжлагдан тархсан гэвэл ойрдын түүхэн бодит байдалтай таарна-гэж үзэж байна. •
Сүүлийн үед БНХАУ-ын эрдэмтэн-Ринчиндорж "Жангар"-ыг XIII,- ХҮИ1 зуунд феодлын үеийн ойрдод үүсэн хөгжсөн гэж баталж байна. Үүнээс харахад судлаачдын "Жангар"-Ын зохиогдсон цаг үеийн талаарх судлал нь дөрвөн ойрдын ханлигуудын үе тийш чиглэж байгааг харж болно.
Энэ нь ч бас эдүгээ, "Жангар" ямар нийгэм,- түүхийн нөхцөл байдалд зохиогдсон бэ? тэсэн асуултад шинжлэх ухааны үүднээс хариулахыг шаардаж байна.

"ЖАНГАP”-ЫН ТҮҮХЭН ҮНДЭС 2

"Жангар" туулийн , өгүулэмжийг ажиглахад Ринчиндорж эрдэмтний хэлсэнчлэн ХҮ-ХҮШ зууны дунд үе хүртэлх ойрдын түүхэн байдал туульд г их дүрслэгдэж байна.
Тухайлбал: туульд их дайнаас өмнө хоёр баатар урьдаар тулалдах нь Тогоон Тайш, Эсэн хааны үед Монголын _^ Шүүстэй баатар ойрдын гуйланч баатар харвалцан цавчилдсан түүхт хэрэг явдлыг санагдуулж байна. Харийн дайсан Жангарын эхийг (Үйзэн алдар хааныг ч) олзлон авах буюу алж хядаад Жангар зэрэг хүмүүсийг өнчрөөж байгаа нь ХҮ1 байгаа нь ХҮ1 зууны үед Түмэд, Ордосын ноёдууд Ойрдыг дайлж, Торгуудын хар Буурыг алж,, голомтод нь хар тугаа хатгасан Хойд, Баатад, дөрвөдийг дээрэмдэж, Халхын Автай Сайн хан ХҮ1 зууны сүүлчээр дөрвөн ойрдын чуулган дарга, ноён Хонгорыг хороож Байбагас, Төрбайх зэрэг хүүхдийг нь өнчин хоцроосонтой адил юм. Харин хүчит хааны элч ирж "Жангар"-т гурван зүйлийн (зарим нь 4-5 зүйл) шаардлага тавьдаг нь Манж хааны элч Зүүнгарын хаанаас Богд уул, Бор талын гол, Сандаг зайсан гурвыг нь авах гэдэг ("Ойрдын түүхэн сурвалж" бичигт (1985) өгүүлсэн) домгийг нь бодогдуулмаар байна.
Бумбын оронд халдсан дайсныг Жангарын аль нэг баатар дардаг нь Зүүнгарын арван есөн настай баатар хөвгүүн "муу. байдлаар явган одож" хасгийн хар Бодон Бөхийг дарсан явдалтай төсөөтэй.
Хонгор тархай хожгор .болж хадмуудындаа зарагдаж байхдаа түлээ үүрч ирээд, "Гэр дайвж, тогоо цалгитал хаях нь "Зүүнгарт манжийн элч ирэх үеийн тухай домогтой адил байна"
Туульд "тавиад мянган өрх мэдсэн ноёныг хөвгүүд" гэж гардаг нь Зүүнгарын үе дэх тавиад мянган өрхөөр бүрэлдсэн отгийн дэглэмийг тусгасан бололтой. Жангарын бэатрууд мордохдоо "Хүрээ, Цахарын дундуур" гардаг нь Ойрдод шарын шашин дэлгэрч, -уулынхан ноёны өргөөний дэргэдэх "Цахарууд" (ноёны дэргэдэх айлууд) дээр хүрээ хийд бий болсноос-хойших хэрэг болох нь, Хонгор, Алтан Цээжээр ахалсан "шилдэг 6012 баатар" гэдэг нь их Цэрэндондов өрлөг, цэцэн Сандаг зэрэг баатар сайдуудаар л удирдуулсан Зүүнгарын 6000 шилдэг -^/ цэргуүдтэй тоо болон ахлагчийн зан төрхөөр төсөөтэй. Ном төгс хан Гинарай тэнгэрийн хүүхэн Гүмбэ (Гомбо), Бадам! Жамбал, Мажигдорж, Зул, Зандан зэрэг Энэтхэг, Төвд гаралтай хүний нэрс нь ХҮП зуунаас хойш Ойрдын нийгэмд бий болсон үзэгдэл юм. ХҮ-ХҮШ зууны дунд үеи хүртэлх дөрвөн Ойрдын түүхийн онцлог үйл явдлууд туулийн гол баатруудын үйл явдал, уран дүр хэв шинжээр дамжин "Жангар"-т бүдэг бадаг тусчээ. "Жангар" туулийн түүхэн үндэс бол үнэндээ ХҮ1 зууны сүүлч ХҮН зууны эхэн үёийн түүхийн байдал гэж үзэж байна.
ХҮ1 зууны сүүлийн хагаст Ойрдын овог аймгууд зүүн мрнголын удаа дараагийн довтлолд арга буюу шахагдан, Алтай уулын зүүн талд байсан • угийн голомт нутгаа орхиж, "Тогос Алтайн баруун суга дахь- Эрчис, Бумба голын эхэнд" шилжин нутагласан боловч, Халхын баруун хэсгийн ноёлогч *ь*г ' Алтан ханыхан буюу Лайхар хан, Шолой Увш, Омбо эрдэнэ зэрэг ноёдууд бас л дөрвөн ОйрДыг үргэлж дайлан олзолж, у ноёрхолдоо оруулахаар оролдож байсан юм. Энэ үед Ойрдууд хойд хэсгээрээ Оростой, баруун талаараа Хасагтай, зүүн өмнүүрээ зүүн Туркестантай бас тэмцэлдэж байв. Дөрвөн Ойрд Алтан хан нарын ноёрхблд оролгүй, аюул барцадын дундуур хүчээ зузаатгасаар 1630 оны орчим гэхэд нэгэнт "Монгол Ойрд ялгарсан" байв. Энэ үед Ойрдод (1616) бурхны шашин дэлгэрч, "Харанхуй • тивд нарны гэрэл мандуулсан мэт" болжээ. Ойрдын түүхчид дөрвөн Ойрдыг чөлөөлөх үйлсийн төлөө тэмцсэн хойд Сайн хиа", Байбагас. Цорос -■
- Харахул, торгууд Тэнэсд Мэргэн Тэвнэ нарыг магтан дуулж байхад магтаалч, ерөөлчид энэ үеийн хэрэг явдлаас сэдэвлэсэн, өдий төдий ерөөл магтаал, үлгэр домог, алдарт "Убаши хун тайжийн тууж" зэргийг зохиож байсан бололтой.
"Жангар"-ын бүлэг бүрд дүрслэгддэг Тогос Алтан баруун суга дахь Эрчим Бумба голын эх хавиар төв болгож ХҮИ зууны эхэн үед дөрвөн ойрд нутаглаж байв. Ялангуяа Эрчисийн Манат гаталганд сайн Сэртэнг Шолой Убашийг дарж монголын түүхэнд алдаршсан "Монгол-Ойрдьгн цаазын бичиг"-ийг (1640) тогтоох хурлыг Манат гаталганд хийсэн юм.
Ойрдын Цэцэн хан зэрэг ноёд 1645 он хүртэл Эрчис голын эхээр ХҮН зууны 70-80 оны үед, Галдан бошигт хаан ч Эрчист өвөлжиж байжээ. Үнэхээр Эрчис голын эх нь Ойрдын ард түмний сэтгэл зүрхэнд хэчнээн ойр дотно байдаг билээ. Тэгээд ч Эрчис нь "Жангар" дахь Бумбын орны голомт орноор дүрслэгддэг юм.
"Жангар"-ын олонх бүлгийн эхэнд: "эрдэнийн эх цагт гарсан, энэ олон бурхадын шашин дэлгэрэх цагт гарсан..." гэж, төгсгөлд нь "бурхны шашин нь наран мэт мандуулав. ертөнцийн төр нь хад мэт" гэж гардаг нь учиргүй зүйл огт биш бөгөөд ХҮИ зууны эхээр Ойрдод шарын шаШин дэлгэрч төр үүссэн цаг үеийг ч өгүүлж байнам бус УУ-

б.Нийгмийн суурьчдаг үе
Түүхэн үнэн, түүхт хэрэг явдалт түүхт баатар хүний тухай домог бол баатарлаг , тууль зохиогдохын түүхэн үндэс төдий болохоос бус, туулийн мөн бие нь биш билээ. Дээр өгүүлсэн түүх домог бол "Жангар" тууль зохиогдоход түүхэн үндэс төдий юм. Харин "Жангар" бол тодорхой цаг үеийн шаардлагаар тухайн нийгмийнхээ хэрэгцээгээр зохиогдсон. "Үг хэлбэл үндэстэй, үлгэр яривал учиртай" гэдэг биз дээ.
"Жангар"-ын тууль нь аман ба бичгийн зохиолд суурилж зоригт Хун тайж Цэвээнравданы үед (1690-1727) Алтай нутагт зохиогдсон. Энэ үед Ойрдод аж ахуй, соёл, шашин нь цэцэглэн хөгжиж өмнө нь эмх тайван зэрэгцэн оршиж байсан Мачж чин, Орос зэрэг хүчирхэг улс гүрэнтэй байлдаж тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэж байсан юм. Бас "Шарын төв Бумбын орон" Төвд орныг хамгаэлах үүрэг ч Зүүнгарьш дөрвөн Ойрдсд тавигдаж байеан. Цэрэндондов өрло/ нар шилдэг 6000 цэргээ дагуулж Төв/.иин Эн Ли орны аюул барцад дүу)эн "Цаст цагаан уул"-аар давж о#>од "Төвд шарын орон"-ыг Манж чин у/саас хамгаалан байлдаж явжээ. 7'дгээр дайн байлдааны дунд, Ойрдын Ялрэг ард "Жангар"-т дүрслэгдсэн шиг явсан юм. Тиймээс ч "Жангар"-т Алтай сайхан нутгийнхаа сайн сайХанд бахдан магтахын хажуугаар ард түмнийхээ .заяа ^авиланд санаашран зовж байгааг дүрсэлсэн.
Монголын цэргүүд нь дайн тулааид орохын өмнө хэнгэрэг дэлдэн, дуу дуулж, тууль хайлан, шүлэг уянгалуулж, дайчдынхаа урам зоригкйг сэргээж бадраадаг түүхэн уламжлалын дагуу "Жангар"- ыг зохиож дөрвөн Ойрдын баатар хөвгүүдийг эх орноо хайрлаН хамгаалах шударга тэмцэлд уриалан дайЧилж байсан биз ээ!.

в.Соёлын нөлөөлөл-өв уламжлал
"Жангар" тууль зохиогдоход ардын аман зохиолын олон төрөл уг үндэс нь болсон нь мэдээж.
Чингэхдээ бас харь соёлын нөлөөллийг ч үгүйсгэж болохгүй.
"Жангар"-т Энэтхэг, Төвд ззрэг орны соёл ихээхэн нөлөөлсөн байдаг. Жишээ нь "Жангарын хатныг Хйнари тэнгэрийн хүүхэн Хилбага Далбага Авайгэрэл" гэдэг хөгжимчин хүүхний дүрээр дүрсэлсэн нь Энэтхэг соёльш нөлөө юм . гэж судлаачид үздэг. Мангасын сүнс нь далайн арал дахь марлын гэдсэнд байдаг тухай домог ч Энэтхэг гаралтайг эрдэмтэд ажин тэмдэглэжээ. Миний ажигласнаар "Жангар"-т Энэтхэг, Төвд соёлоос туссан газар усны нэр цөөнгүй байна. Цаст цагаан уул, Галбар зандан (Галбарсун) модны эрдэнийн навч, ар Бумбын магтаал дүрслэл, Шарай голын гурван хаан, Лубсага мангас юм уу (энэ хоер зүил нь Гэсэр -иин нөлөө) бурхан шашны нэр томьёо, хортой бирмэн зэрэг нь Энэтхэг Төвд уран зохиолын нөлөөтэй холбоотой юм. Харин эдгээр нь зарим хүмүүсийн хэлдэгчлэн сүүлд нэмсэн зүйл огт биш. Энд онцлон үзүүштэй нэг зүйл бол мангасын дүр юм. "Монголын нууц товчоо"-нд гардаг "Мангас" бол баатарлаг тууль дахь дайсан этгээдийн төлөөний нэр мангастай адил зүйл биш. Харин "манг+гу+с" гэж бүтсэн "манг" гэдэг аварга могойн монгол нэр болно.
Туулийн "мангас"-ын дүр бол ХҮ11 зуунаас хойш үүссэн. Өвөр монголын судлагч Мөнхзаяа 1988 онд "Монгол хэл утга зохиол" сэтгүүлд Энэтхэгийн Рагшис, Төвдийн дүд, монголын мангасын адил төстэй зүйл болохыг тэмдэглэсэн боловч мангасын дур нь Энэтхэг гаралтай гэж үзээгүй байна. Харин миний бие мангасын дүрийг Энэтхэгээс үүсэлтэй гэж үздэг. Яагаад гэвэл Асур тэнгэрийг тод бичгийн бурхны судруудад "Мангас", "Асар мангас" гэж орчуулсан байдаг бөгөөд "Ертөнцийн толь" гэдэг тод монгол гар бичмэл сударт ертөнцийн дөрвөн их тивийн нэг болох Замбуу тив Энэтхэгийн хойно баруун талд байдаг гэж заажээ. Энэтхэгийн үлгэр туульд дайсан этгээд нь далайн хойг буюу арал дахь "Рагшис"болно. Үүнийг монгол бичигт заримдаа "мангас" гэж орчуулж байжээ..
Энэтхэг төвдийн мангасын дүр болон монгол ойрдын "Жангар" зэрэг туулийн мангас "адилхан онцлог шинжтэй. Тухайлбал мангас дайсан этгээдийн төлөөний нэр болж хаан цолтой, хатан, орд харш, ард албадтай, маш их хүч чадал, эрдэм увдистай. 6, 10, 11, 12, 30, 1000 гэх мэт олон толгойтой. Дундах морин толгойг нь цавчин тасалвал үхдэг, хүн амьтныг булаан дээрэмдэж зовоон гасалгаж, бурхны шашныг эсэргүүцдэг
ТЭРСЛҮҮ ЭТГЭЭД 60ЛОН ДүрСЛЭГДДЭГ.

Мангасын орон нь нар шингэх зүгт оршино. Хүн амьтныг өрөвхийн залгиж, хувхай яс болгЪдог. Сүнс нь өөр зүйлд орших зэрэг нийтлэг шинжтэй. Бас Энэтхэг, Төвд, Монгол Ойрдын тус тусын аж байдалд зохицсон ялгаатай юм.
Ингэхлээр мангасын дүр нь ХҮ1 зууны сүүлчээр шарын шашин монтолд цөмрөн орж ирэхтэй хамт монголчуудад уламжлагдан "Жангар" мэт туулийн эсрэг этгээдийн дүр болсон нь лавтай. Тэгвэл энэ үеийн мангасын дүр нь "Монголын нууц товчоо" дахь мангасын дүртэй' ямар харьцаатай вэ? гэвэл, урьдын "амьтныг залгигч манч могой"г зааж байсан "мангас" "эх залгигч амьтны нэрийг "хүн ардыг залгин иддэг дайсан Рагшисийг заахад төсөөтэй онЦлогоор* нь утга шилжүүлэн хэрэглэжээ. ХҮ1 зууны сүүлчээс өмнө монгол хэлэнд "манг могой"-г заадаг "мангас" гэсэн үг байснаас биш, монгол уран зохиолд мангасын дүр гэж байсангүй. Энэтхэг, Төвдийн соёлЫн нөлөө Ойрдод ХҮИ зууны эхнээс хойщ нэвтрэн тод бичгээр орчуулсан Энэтхэгийн тууж зохиогдоход Төвдийн "Гэсэр" тууж нь мангасын дүрийг бий болгоход нөлөөлсөн. блон толгойт ах дүү гурван мангас з*эрэг дайсантай тэмцэлдэх Энэтхэг, Төвдийн баатарлаг тууль харь "Жангар"ыг зохиосон бололтой.
Төгсгөлд өгүүлэхэд "Жангар"-ын тууль ХҮИ зууны эхэн үеийн дөрвөн Ойрдын түүхт, явдал. түүхт хүмүүс ардын үлгэр домог зэрэг өв уламжлалд суурилан ХҮИ-ХҮШ зууны үеэс Алтай нутгийнхаа хүн ард эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж. жил насаа үзүүрт өлгөж, аяга цус, атга ясаа хайрлалгүй нэгдэн тэмцэхэд" урйалан дуудсан ^айтарлаг тууль билээ,

Хэвлэлд бэлдсэн P. Цүлтэмсүрэн

Жаргалд хүрэхийн нууц “Жангар” туульд байдаг

 Доктор ( Phd) Жалхын Дэлэг 

Хүмүүн төрөлхтний шавхагдашгүй баян соёлын өв санд жинхэнэ ардын үлгэрч туульчдын амаар дамжин боловсорсон гайхамшигт аялгуу бүхий баатарлаг олон арван туулиудын дотроос яах аргагүй шигтгээ од мэт тод гялалзагч, ур утгын гайхам сэтгэмж, үг хэллэг бүхий жинхэнэ Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дуун аяз, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж чадсан мөнхийн сод бүтээл бол баруун Монгол, Ойрад-Халимагийн алдарт тууль “Жангар” юм. Хүний амьдралын олон талыг тусгасан болохоор энэхүү тууль нь зөвхөн монгол туургатан улсуудын бус дэлхийн бүхий л ард түмний дур сонирхлыг соронзон мэт татаж, түүний судлагдхуун олон, олон мэргэдийн оюуны гижгийг үнэхээр хүргэж байдаг юм.
“Жангар” туулийг аугаа их Пушкин сайн мэдэж байсан гэдэг. 1940 онд Оросын ард түмэн “Жангар” туулийн 500 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Тэр үед “Дружба народов” зурагт сэтгүүлийн ерөнхий зөвлөлийг толгойлж байсан Орос Зөвлөлтийн алдарт зохиолч Максим Горький “Жангар” туульд анхаарлаа хандуулж, “Идэвхитэй зарчмыг номлосон, хүн төрөлхтний соёлын их өв эрдэнэ” гэж нэрлэсэн билээ.
“Жангар” туулийн анхны хэсгүүдийг 1804 онд Германы эрдэмтэн В.Бергман Халимагийн алдарт Жангарчдаас олж мэдээд немц хэлээр орчуулан тайлбартайгаар хэвлүүлснээс хойш, Орос-зөвлөлт, Герман, Америк, Япон зэрэг олон орны эрдэмтэд энэхүү туулийг олон талаас нь судалсан боловч одоо хир нь түүний гайхамшигт нууцыг бүрэн дүүрэн нээж чадаагүй байгаа юм шүү. Дэлхийн туулиудыг сайн мэддэг, судалдаг  гадаад  орны   олон эрдэмтэд “Жангар” туулийг дэлхийн ард түмний дунд нэр нь түгсэн  “Одиссей”,  “Илиада”, “Давид Сасунский”, “Барсан хэвнэгт баатрууд”, “Манас”, “Нартам”, “Калевала” зэрэг дэлхийн нэрт туулиудтай эн зэрэгцүүлэн цуг нэг эгнээнд тавьж авч үзсэн байдаг.
“Жангар” тууль нь анхлан XV зууны үед Ойрад монголчууд Алтайн цаадтай одоогийн Шинжаан, Үрэмчийн нутаг болох Ил Тарвагатайд амьдарч байсан үеэс дундаас ам дамжин хэлэгдэж үүссэн гэж үздэг бөгөөд, Ойрадуудын нэг хэсэг нь Хоо Өрлөг ноёныхоо удидлагаар Оросын Ижил мөрөн тийш нүүж тэнд нутаглахдаа энэхүү туулийг авч одсон бөгөөд 1910 оны орчим Халимагийн алдарт туульч  Эйлээн Овлаагаас 10 орчим туулийг Оросын эрдэмтэн В.Л.Котвич тэмдэглэн авч хэвлүүлсэнээс хойш Монгол, Халимаг, Хятадын Шинжааны өөрөө засах орны нутгаас олон арван бүлгүүд олджээ.
Одоо “Жангар” туулийн Халимаг, Шинжаан, Монгол гэсэн үндсэн гурван хувилбар байгаа бөгөөд үүнд Монголд 20 орчим бүлэг, Халимагт 3О орчим бүлэг,  Шинжаанд 70 орчим бүлэг мэдэгдээд байна.
“Жангар” туулийн ойг 1940 болон 1990 онд ОХУ-ын  Бүгд Найрамдах Халимаг улсад хоёр удаа, мөн Шинжаан-Уйгарын нутагт тэмдэглэсэн бөгөөд эдгээрт Орос зөвлөлт, Хятад, Монгол, Японы нэрд гарсан эрдэмтэд, аман зохиол судлаачид оролцож “Жангар”-ын туулийн талаар хийсэн тодорхой судалгаа шинжилгээний илтгэлүүдийг тавьж, үнэлэлт дүгнэлт өгчээ.
“Жангар”-ын хамгийн анх мэдэгдсэн эх орон Халимагт “Жангар” туульд зориулан босгосон сүрлэг сайхан хөшөө бий.  Тун удахгүй “Жангар”-ын нутаг гэж нэрлэсэн, анх  үүсэж бий болсон Шинжааны нутагт мөн Жангарын хөшөөг босгосох шийдвэр гарсан баярт мэдээ дуулдаж байна.
Ийнхүү Монгол болон хилийн чанадад “Жангар” туулийг, чамлахааргүй хугацаанд олон талаас нь судалсан гэлээ ч түүний үг үсэг бүрийн цаана нуугдсан түмэн өнгийн нууцыг бүрэн гүйцэд тайлж чадаагүй хэвээр байна.
“Жангар” туулийг, түүний эх орон Монгол улсад бас л чамлахааргүй судалсан бөгөөд, энд заавал дурдах ёстой нэг онцлог бол түүнийг мэддэг олон арван туульч баруун Монголд байсан явдал бөгөөд тэднээс Ойрадын ард түмэн хонь малаа хотлуулчихаад өөхөн дэнгээ асааж, жинхэнэ Монгол ахуй дотроо, үдэш оройн цагаар “Жангар” туулиа тэргэл саран, тэнгэрийн ододтой цуг уяран сонсож урт шөнийг бардаг байсан юм.
Бүр  сүүлийн үеийн туульчдаас Түргэний Э.Намилан, Сагилийн А.Дамиа, Тэсийн Г.Самдан, Зүүнговийн З.Осор, Улаангом сумын Ч.Баглай зэрэг олон туульчид Жангар хайлдаг байсан, тэдний хайлсан олон бүлэг Монголын Шинжлэх Ухааны Академи, Хэл Судлалын Хүрээлэнд бичүүлснээр хадгалагдаж байна.
Монголын нэрт зохиолч Л.Түдэв “Өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй” тийм хорвоогийн тухай Жангарчууд мөрөөдөж туульс хайлсан нь агуулгынхаа гүн ухаанаар франц,  герман, испанийн дууллуудаас хол түрүүлж гараад, нарны хотыг мөрөөдөгч Томас Моорын багш нь болохоор ах зах юм гэлтэй. Түүгээр ч барахгүй ирэх ХХI зууны сэтгэлгээ Жангарчлагдах болуужин гэх санаа төрнө” гэж бичсэн нь үнэхээр одоо энэхүү даяарчлагдаж буй нийгэмд магадгүй дэлхийн улс түмнүүд өөр өөрийн “Жангар”-тай болох тийм үе ирэх ч юм билүү гэж санагдахаар болжээ.
Эл өгүүллийг бичигч миний бие, Түргэн суманд бага ангид сурч байхад Намилан гэдэг ямаан  сахалтай, намхан шар өвгөн “Жангар” туулийн  “Луузан тив хааны Алтан бишгүүртэй байр байлдсан бүлэг” гэдгийг хайлж би ч бас Халимагийн Жангарын олон бүлгүүдийг нутгийн хөгшчүүдэд уншиж өгдөг байсан маань хэзээ ч мартагдахгүй гайхам дурдатгал болон миний сэтгэлд үлдсэн билээ.
Тэр үед Намилан  баавай надад хэлэхдээ “Жангар” туульд хүний хийморь, лүндээг сэргээдэг, амьдрал ахуйг баян жаргалтай болгодог ид шидийн нууц тарни байдаг юм шүү. “Жангар” хайлсан айлд оршихуйн буян ирдэг юм даа” гэж хэлж билээ.
Төгс буянтын нэртэй лам нарын нэг, зурхайч тэр их ах маань үнэнийг хэлсэн гэдэгт би одоо ч хүртэл итгэж байдаг юм.
Увс аймаг  Улаангом сум
/Үргэлжлэл бий/

2010/02/08

Mongol=Ar+Ovor+Buryatia+Tuva+Altay+Oirad+Hoh Nuur+Halimag+Hazara

Амар байнуу? Мэндээ, амар байнуу?


Alivaa nigen uls undesten uusch hogjood oorsdiin gesen soyol, amidraliin hev maygiig bii bolgoh ni zailshgui yum. Tedgeerees huchirhegjin mandsan ni zergeldeeh uls undestenguuddee noloolj hamrah hureegee telseer baidag. Harin yalagdan doroitson ni, es bogoos dain dajnii huol, niigmiin orsoldoonoos hol baicgaasan ni aajmaar odor tutmyn amjirgaanaasaa bodol setgel ni ul halin "Tuuhgui Humuus", es bogoos "Tuuhee Medehgui Sarmagchinguud" bolj huvirdag baina. Tedniig mohol huleej baih ni zailshgui yum. Tegwel bidnii Hun yazguurtai ulsuudyn dotroos Hoidyn Oiratchuud (Altai, Shor, Khakas); Manjuuryn Solon-Bargachuud, Daur, Khamnigan; Xinjiangiin Shiwei nar delhiin ugsaatan sudlaachdaas "Tuuhgui Humuus" gesen uneleltiig avsan baih bogood tedgeeriig Mongolyn tuuhend dagan bayasagchid gejee. Uldsen aimguud maani ch ehlen Tureg, Mongol; Lal, Budda; Shar, Ulaan gej huvaagdaad, daraagaar ni Halh, Buryat, Cahar, Ordos, Oirat gej salaad oor oor shashin soyoliig dagasnaar odgoo Yazguuryn Mongolyn geh zuil hovorhon uldee yu geltei. Shaltgaan ni Mongolchuud delhiin shashin, soyol buhniig adilaar hundetgen uzej, oorsdiin shashin soyold hainga handaj baisnyh bilee. Tegwel bidnii ued delhiin soyol, undesten buriig hundlen uzehiin zeregcee orchin uyiin amidralyn hev mayagt hadgalagdan uldehuic Yazguuryn Mongolyn soyol ulamjlal, tuunii erh ashgiig bodolcoh zailshgui uureg tulgarch baigaag ta buhen medej baigaa biz ee.

Delhiin zarim uls undestenuud, buleg hesgiin mendchilgeenii soyoloos durdval:
1. Japan, Solongoschuud neg negendee, ter dundaa ahmad nastandaa biye bohiilgon mendchildeg.
2. Haanahyn ch Jungaa "Ni Hao" gedeg neg l ugeer mendee medelcdeg.
3. Europiin Ulsuud golduu gar barilcaad tevreldeh buyu negnee unsdeg.
4. Enetheg, Balba zereg ulsynhan algaa havsarch mendlehed ahmad nastan ni zulai deer ni garaa taviad yorool helj mendchildeg.
5. Haanahyn ch Lal shashintnuud "Salam Alaikum" buyu "Amar Amgalan Baig" gesen ugeer biyesee mendchildeg.
6. Tovduud "Dashidelek" geh met
Ene bol zovhon mendchilgeenii tuhaid l yum. Hediigeer Mongolchuud Cagaan Saraaraa zolgolt hiideg ch engiin ued bol Europe mayagaar gar barilcaad durtai mendchilgeenii ugee heldeg. Gevch suuliin uyiin zaluus "Hi", Orost bol "Privet" geh metchilengeer negnee mendchilj baigaagaas gadna ondoo shashin shashnaa dagaad "Ezen bidniig avrana", "Avralyn ezen bidniig iveeg" geed ulam l oorchlogdoh shinjtei. Yagaad terbum, terbum humuus negen maygaar mendchilj, negen uzel sanaataigaar amidarch, uragshilj baihad bidnii coohon Mongolchuud hariin soyold mashid ortomtgii baidag ve? Ene bol zovhon mendchilgeenii tuhai l asuudal bish yum.

Tiimees, World Mongolia Suljeeniiheen, Mongol Huraldain gishuudee ih oorchloltiig engiin zuil boloh mendchilgeenii soyoloos ehluuley. Ta buhen Mongolyn ovormoc shinjiig aguulsan, utga uchirtai mendchilgeenii ug bodocgoogood sanalaa FORUM-d bicheerei. Tegeed ene dundaasaa hamgiin oncgoi, utga uchirtai mendchilgeenii huvilbaryg songood bugdeeree tuunees caash yag ter ugeeree negnee mendchilj baiy. Caashlaad Narmai Mongolyg demjigch buh naiz nohod, taniluuddaa ene ugeer mendchilj, ter burtee ugsaa soyoloo bodoj baihyg zahiarai.

Manai gishuudiin neleed ni "Mende" gedeg ugiig heregledeg. Oor sanaluudaa FORUM deer bicheed baigaarai, Mongolchuud aa!!!


2010/02/04

ИНЖАННАШИЙН “ХӨХ СУДАР”-ЫН СУРГАМЖИТ ҮГ ХЭЛЛЭГ

ИНЖАННАШИЙН “ХӨХ СУДАР”-ЫН СУРГАМЖИТ ҮГ ХЭЛЛЭГ

Д.Баасанбат*

Монгол үндэстний өв соёлын хамаг үр шимийг агуулсан утга соёлын охь дээд,хэрэглэхэд хамгийн амттай тос нүнжигтэй, айзам хэмнэл, аялгуу хөг нь зохицожнайрссан сонсвортой, цээжилж тогтооход амар хялбар, санаж сэдэх ухаан нэмсэн,сурган хүмүүжүүлэх аяс голлосон, сургаалын үг хэллэг их байдгаараа онцлог нэгэн хэл бол монгол хэл минь билээ.(7-5)
Монголчууд ”уул усаа шүтэх, ууж идэхээ хямгадах, усан наймааг цээрлэх” тухай ярьж ойлгуулж ирсэн нь хайрлан хамгаалах, сурган хүмүүжүүлэх ухааны эх билээ. Хайрлан хямгадахын ухаан, уламжлуулахын ухаан, сонжиж шүүмжлэхийн ухаан, сонсгож таниулахын ухаан, сургаж заахын ухаанаар үеэс үед үр хүүхдээ хүмүүжүүлсээр иржээ.

Үгээр үлгэрлэн сургах нь монголын уламжлалт хүмүүжлийн арга бөлгөө. Энэуламжлал эрт дивангарын цагаас үүдэлтэй бөгөөд элэнцээс өвөг, өвгөөс аавд, ааваас үрд удам дамжсаар өнөөгийн бидэнд улмаар хойч үед ч өв болон үлджээ. Энэ сайхан өвийг үе үеийнхэн, хойч үедээ нандигнан хадгалж, баяжуулж үлдээж байх нь ариун үүрэг буй заа. Дээрхийн нэгэн адил аав ээж маань биднийг өсгөн бойжуулахдаа үргэлж зүйр үг, оносон үгсээр “бөмбөгдөж” байсны үндэс нь эдгээр үгс дотор тэдний маань амны уншлага болсон алтан сургаал ч бий.(17.3)
Жишээ нь:
Том толгойт хүнийг зарна
Том хөлт хүнд зарагдана.
Буруу өссөн хүүхэд
Бухын хүзүүнээс хатуу.
Муу хүнийг зар
Зарсан хойно өр.
Бөх хүн унах тусмаа хий нь гардаг.
Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолох.
Хүний эрхээр жаргахаар
Өөрийн эрхээр зов.
Барж идэхээр мэрж ид.
Сайн хүн явснаа
Муу хүн идсэнээ...гэх мэт

Инжаннашийн “Их Юань улсын мандсан төрийн хөх судар” роман бол 13-р зууны үеийн монголын түүхэн үнэн байдал дээр суурилж 74 жилийн үйл явдлыг хамран дүрсэлсэн түүхэн роман юм. “Хөх судар” нийтдээ 120 бүлэгтэй зохиол гэх боловч ердөө 69 бүлэг олдоод байгаа билээ. Зохиолч “... Зүв зүгээр тав талаар нэгэн төрсөн биеийг өнгөрүүлж төвдөхгүйгээ мэдэж нэгэн Их Юань улсын судрыг ертөнцийн хооронд дэлгэрүүлэн гаргаж, энэ сударт итгэж, энэ бие монгол тоотноо мянга түмэн он ялзаршгүй, барагдашгүй, арилшгүйгээр хоцроосугай гэсэн санаанаас болсон биш үү. Сэтгэл нэгэнт нэгэн зүйлийн хүсэл аваас бие юуны сул амар жаргалтай болох ажээ” гэсэн байна. Инжаннаш энэхүү зорилгодоо хүрэх гэж “Хөх судар”-ыг гучин жил бичжээ.

Үүнийгээ хэрхэн зохиосноо дурсаж бичихдээ: ”Дөрвөн хэлний бичиг судар, үлгэр шаштирыг цөм уудлан урвуулж, их Юань улсын Монголын харьяат бүх судар бичиг, цэдэг, түүх, үлгэр шаштир нийт арван ангийг эрэн гаргав.... Энэ мэтэд сэтгэл санаа, элэг уушги, бие цогцос, нүд гар хамтаар чилэв”гэжээ. Инжаннаш өөрөө уг зохиолынхоо оршил өгүүлэлд “...балар нүдний хэрээр олон судруудыг шинжиж, гүехэн мэдлэгийн хэрээр хүн ба газрын нэрийг эрж, өчүүхэн чадлын хэрээр цөлбөн бичиж, хуулан халахуйяа босон суун, унтан хэвтэн, бодолхийлэн санамжилж гарч орон, идэж, уувч, бичилхийлэн зурлаж үзээд бас үзэн шинжээд бас шинжиж хаанаас их судрын учир шалтгааныг гээгдүүлэн орхигдуулж үг бадаг нь дарагдан үрэгдүүзэй хэмээн хянан хэчнээн нягталж нарийвчилснийг үнэхээр хэлбээс үс цайж, царай атиран, мах турж, шөрмөс сунахад хүрсэн бөлгөө”... (11.13-14) гэсэн бий. Энэ том бүтээлийн дотор дээрх үг хэллэгүүд нэн элбэг байгаа нь түүний уран бүтээлийн бичгийн найруулгын гол онцлог болно.
В.Инжаннашийн “Хөх судар” романы хэл найруулга нь, монгол хэлний яруу баялгийг бүх талаар илэрхийлэгч гайхамшигт бүтээл мөн.

Монгол хэлний сургаалт хэллэгүүдийг судлаачид хэд хэд хувааж үзсэн байна.Үүнд: Зүйр цэцэн үг, бичиг номын үг, зүйр үг, мэргэн үг, онч үг, цэцэн үг, сургаал үг, чимэг үг, афоризм гэх зэргээр ангилжээ. Хэдийгээр афоризмыг онч үгтэй адилхан мэт боловч, орчин үед судлаачид тусгаай мэтээр үзэх болсон байна. Нэг. Ардын зүйр цэцэн үгс үндэсний өвөрмөц онцлог, нийтлэг шинж бүхий үлэмж гүн гүнзгий утга агуулгатай, сурган хүмүүжүүлэх их ач тустай байдаг юм. (12.8)

Зүйр цэцэн үгийг эсрэг тэсрэг үзэл санаагаа илэрхийлэх хэрэглүүр, тэмцлийн зэвсэг болгон ашиглаж байсан нь нэг бус ажгуу. Зүйр цэцэн үг бол зүйрлэн жиших (аналоги) уран дүрийн аргаар илэрдэг. (9-9)
“Хурын усаар угаасан юм шиг
Хурц хутгаар өөлсөн юм шиг” гэсэн зүйр үгээс ажиглаж болно.

Хөх судар романы дүр дүрслэлд ардын зүйр цэцэн үг, ерөөл магтаалын үгс маш их үүрэгтэй. Инжаннаш дээрх арвин үг хэллэгийг бичгийн найруулгадаа зохистой хэрэглэж оновчтой ашиглажээ.

Жишээ нь:
Уул морийг зовооно уур улсыг мөхөөнө.
Агтыг алдвал барьж болно, Амыг алдвал барьж болохгүй.
Амандаа үмхвэл хайлуузай
Алгандаа тавьбал өнхрүүзэй.
Сүрэгт чинь уурга бариагүй
Сүүнд чинь хуруу дүрээгүй.
Өчүүхнийг басваас өргөс болно
Үсийг томвоос дээс болно (1-487)
Авласан ангийн цусыг үзнэ,Алах хүний үгийг авна (2-897)
Албат улс цөм олдож болох,Ах дүү үл олдох (2-883)
Нэгэн сайн сайд аваас түмэн баатар цэргийг тусална (3-1730)
Орчлонгийн шударга нэрийг хүсэх нь хүн бүхний аху хэрэг
Орчлонгийн сөргүү нэрийг жигших нь хүн бүхний санаа буй за (3-1512)
Өчүүхнийг басваас өргөс болно,Үсийг томвоос дээс болно (1-487)
Сайн хүнд санаа хэрэгтэй,Муу ардад манцуурга хэрэгтэй (1-452)
Сайн эр хуяггүйгээр дайсныг дарна
Санаатай эр нүцгэн биеэр үйлийг бүтээнэ
Сайн морь эмээлд үгүй ,Сайхан зүс дээлд үгүй (1-112)
Төрөлдөө төрөлсөг элгэндээ элгэсэг (2-811)
Үйлс хэдий өчүүхэн боловч эс үгүйсгэвээс үл бүтэх
Үр хэдий сайн төрөвч эс сурваас үл мэргэших (3-1458)
Үхэх бие үдэх нэр (2-726)
Хамаг арга хаадаас хэтрэхгүй,Эрхэм арга эзнээс өнгөрөхгүй (1-573)
Ханын ёроолд төрж, хадны ёроолд үхэх (2-1092)
Галд үхэх хүн усанд үл үхнэ (3-1945)
Хүн хөгширвөөс хүүхдийн наадам,Хүлэг хөгширвөөс хүдрийн наадам (2-856)
Эр хүн биеэ эдээр чимэхээр эрдмээр чим
Эхнэр хүн биеэ өнгөөр чимэхээр оюунаар чим (3-1454)
Эргэх нар ээлжлэх төр (3-1838)
Эцэгтээ тахимдуу эзэндээ шударга,Цэрэгтээ чийрэг хэрэгтээ нарийн (2-1255)
Эм үрээ бүүвэйлэх үртэй, эмнэг морио бэлчээх бэлчээртэй.
Уут доторх идээн, туламны доторх тос.

Хоёр. Бичиг номын үг: Зүйр цэцэн үгийн гол үндсэн шинжийг агуулсан бөгөөд зохиол судар, билигт мэргэд, уран бүтээлчийн туурвилд амилж улмаар амаар дамжин нийт даяар тэгш түгээмэл хэрэглэж мөнхөрсөн үг хэллэгийг ингэж нэрлэнэ.(6-6)
Жишээ нь: Монголын нууц товчоонд:
Сүүдрээсээ өөр нөхөргүй
Сүүлнээсээ өөр ташуургүй...
Тос шиг санааг зарцуулах
Сүү шиг сэтгэлийг ээдүүлэх
Чалчаа муу үгийг бүү хэл (254-р зүйл)
Бие тэргүүтэй
Дээл захтай нь сайн юмсан (33-р зүйл)
Хөх сударт:
Давах гэтлэхийг үүрд бодвоос аргыг нь олно
Эсрэг гэдрэгсэхийг уртад сэтгэвээс ухаанд нь орно.(3.1455)
Өөрийн төрснөөсөө өөрчилбөөс
Өөр хүний олз болох (2.883)
Сайн хүнд санаа хэрэгтэй
Муу ардад манцуурга хэрэгтэй.(1.452)
Саран хүрээлбээс сааргүй салхилна
Санаа осолдвоос саналт үгүй ташаарна.(3.1997) гэх мэт бий

Гурав. Зүйр үг бол ахмадын үлгэр дуурайлал нь багачуудын хүмүүжилд уламжлан дамждаг болохыг ерөнхийлөн “эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” , “муу нь муудаа жанжин муна гадсандаа жанжин” , “Зүйр үг зүүнээс хурц”гэх мэтээр зүйрлэн хэлдэг (3.128)

Яруу найраг бол тэр чигээрээ зүйрлэл, уран дүрслэл, бас айзам хэмнэл, яруу дуурьсал тэргүүтэнд шүтэж бүрэлддэг бол үргэлжилсэн үгийн зохиолын нэг амин сүнс нь ч гэсэн төрөл бүрийн зүйрлэл юм. Учир нь хэл бол танин мэдэхүй- сэтгэхүйн зэвсэг, түүний илэрхийлэл болдог. Ийм учраас хэл бол мөн чанартаа зүйрлэл байдаг хэмээн Г.Аветян тэмдэглэсэн нь их сонин санаа юм. Харьцууллыг гүн ухаанд танин мэдэхүйн эх сурвалж гэж үздэг. Харьцуулал нь адилтгал зүйрлэл үүсэх гол арга болно. Зүйр цэцэн үг, өвөрмөц хэллэг, төлөөлөл, тойруулал- эерүүлэл, егөөдөл, ёжлол, цаашилбал хэтрүүлэл-ихэсгэл, багасгал гэх мэт хэлшинжлэл, уранзохиол судлалд гардаг томьёоллуудын цаад үндэс нь цөм л зүйрлэлээс эх сурвалжтай байдаг.(19)
Хөх сударт:
Хэрэггүй эдийг уулын төдий овоолохоос
Хэрэгт нэгэн бадаг хоосон сургаал дээр(3.1531)
Төхөө үгүй түг түмэн цэрэг мориноос
Төр ёсыг мэдэх нэгхэн мэргэн хүн дээр.(3.1454)
Хүн хэдий цэцэн төрөвч суртал үгүй үл болно
Хүлэг хэдий хурдан төрөвч унал үгүйгээр үл болно.3.1456
Хүний хуучин нь сайн
Хувцадын шинэ нь сайн.(1.594)
Цанд цам хэнгэрэгт хэм. (2.749)
Эр хүн биеэ эдээр чимэхээс эрдмээр чим
Эхнэр хүн биеэ өнгөөр чимэхээр оюунаар чим.(3.1454)
Гол зүрх мэт голын хүүхээ минь
Санаа ухаан нь салхинаас түргэн (1-539)
Нэгэн сэтгэлт эр хэмээгч эр бус эрдэнэ хэмээгджээ
Хоёр сэтгэлт эрийг эр бус эхнэр хэмээнэ. (3-1455)
Нэгэн сэтгэлт эхнэр хэмээгч эхнэр бус эр хэмээгджээ
Хоёр сэтгэлт эхнэрийг эхнэр бус албин буюу. (3-1455)
Тэнгэрийн хөвгүүний төрөлх гэрэл нар сар мэт
Богд хүний буянт сүр аянга цахилгаан мэт (2-1164)
Хий үл нэвтрэх хэрэм үгүй
Гэрэл үл орох өргөө үгүй (2-1241)
Хувцадын сайн хуяг бөгөөтөл
Хуримд өмсвөөс зохих гүй
Үгсийн эрхэм тунхаг бөгөөтөл
Төрд нааваас зохисгүй
Хайр хэдий гүн боловч
Хаан эзнийг хичээнгүйлнэ
Өршөөл хэдий үлэмж боловч
Үнэн эзнээсээ сэрвээднэ.\Цагаан хаан\ (3-1462)
Эрхэм учралд эд таваар хэрэглэгч баянаас
Үүрд цагт тэнцүүлэн явагч үгээгүү дээр (3-1457)
Эрхэт эзэн чинь өвтэгш эрдмийг үзвэл

Үүл арилсан өглөөний нар мэт
Өвлийн үеийн эрчиж хөлдсөн мөс
Эевэрэх салхинаа гэсч хайлахад адил.(1-350)
Эхнэр хүний жолоо охор сэтгэл цухал
Эрхэт тэнгэр эзний минь алтан оосор бат (2-1290)
Дөрөв. “Мэргэн үг гэдэг нь нийгэм ард түмний аж амьдрал хөдөлмөр тэмцлийн түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэж хүнийг хүмүүжүүлэх зорилготой боловч аливаа юмны шинж байдлыг, ой тоонд ортол уран хурцаар онож хэлсэн “санааг ухацтай, яриаг чимэгтэй” болгох уран цэцэн үг хэллэг байдаг” гэжээ. (10-9)
“Өөдлөх хүнд сэрэх, санах,
Уруудах хүнд унтах идэх” гэх мэт
Хөх сударт:
Алтны дэргэд аваас шар нь халдана
Аргалын дэргэд аваас үнэр нь халдана.(2.1124)
Бадарсан гал дээр ус битгий цац
Шуурах салхины эсрэг онгоцыг битгий явуул.(2.962)
Буулгаагүй модонд хурц хөрөө хэрэгтэй
Бууж унасан модонд уран модоч хэрэгтэй.(3.1457)
Дээдийг засахад доордоос эхэлнэ
Гадаадыг засахад дотоодоос эхлэх буюу.(3.1968)
Дээл ихэдвээс өмссөн хүний биед ачаа болно
Эмээл хүндэдвээс тохсон морины нуруунд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүний сэтгэлд осолдох болно
Янз хэтэрвэл эл улсын доордост зүдүүр болно.(2.1208)
Сүүжиндээ идтэн нэгээхэн биеэ зарна
Сэтгэлдээ идтэн түмэн хүнийг зарцална.(1.124)
Төр ёс төв болбоос түмэн хүн биширнэ
Төрсөн элэг янаг болбоос төвөгдсөн нөхөр биширнэ
Эзэн сайд мэргэн болбоос эхнэр нийт биширнэ
Эцэг хөвгүүн элбэрэлт болбоос эл бүгдээр биширнэ
Ах дүү амраг болбоос аливаа хүн биширнэ
Ач үр тахимдуу болбоос алс хол биширнэ
Авсан эм эелсэг болбоос айл гацаа даган биширнэ
Амрагласан нөхөр бат боловч ашид бусад биширнэ.(3.1463)
Үйлс хэдий өчүүхэн боловч эс үгүйсгэвээс үл бүтэж
Үр хэдий сайн төрөвч эс сурваас үл мэргэших.(3.1458)
Хас чулуунд хальс үгүй, хайрхан биед мөнх үгүй
Хатуу төмөрч зэвэрч урсана, хамгийн эзэн ч үхэж халина
Түмэн үйлсэд үзүүр үгүй, төрсөн биед мөнх үгүй
Төр улс ч ээлжлэн хална.(3.1765)
Хүй элгээсээ хагацваас, хөндлөн хүний идэш болох.(2.883)
Цэцэн сайд улсын эрдэнэ, мэргэн эм гэрийн эрдэнэ
Баатар жанжин цэргийн эрдэнэ, багтаамжит хөвгүүн гэрийн эрдэнэ.(3.1458)
Эрхэм учралд эд таваар хэрэглэгч баянаас
Эгүүрд цагт тэнцүүлэн явагч үгээгүү дээр.(3.1457)

Эргэх нар ээлжлэх төр (3.1838)
Эцэгтээ тахимдуу эзэндээ шударга
Цэрэгтээ чийрэг хэрэгтээ нарийн (2.1255)гэх мэт.
Тав. Онч үг (гр. aforism) грек хэлний мэргэн үг, сургаал гэсэн утгатай үгээс үүсэлтэй, санаагаа товч тодорхой илэрхийлсэн батлах, нотлох, анхааруулгын чанартай гүн гүнзгий бясалган хэлсэн мэргэн үгийг мөн ингэж нэрлэдэг. Жишээ нь:
Их Чингис хаан:
“Алд бие минь алжааваас алжаасугай
Ахуу төр минь бүү алдартугай” хэмээжээ. (3.196)
Хөх сударт:
Авсан хүний алга зөөлөн
Амталсан хүний ам зөөлөн(1.572)
Бие баатар болбоос нэгэн үеийн баатар болъё уу
Билиг баатар болбоос түмэн оны баатар болъё уу(3.1454)
Нарны илчинд найр үгүй
Тасархай цаазад тал үгүй.(1.319)
Эвдрэх улст битгий зүтгэ
Энхжих улст бүү марга.(2.684)
Эр хүний эрдэм эрхий хурууны чадлаар
Эрх яст алтны эрхэм ванг бишрүүлснээр (1-350) гэх мэт.

Зургаа. Цэцэн үг нь жирийн шүүн бодох оюун дүгнэлтийн аргаар (өөрөөр хэлбэл шинжлэх ухааны маягаар) нэгтгэн дүгнэсэн гүн утга санаа агуулсан цөөн үгийн тогтмол бүтэцтэй хэвшмэл хэллэг юм.(9.9)

Ардын үлгэр туульч, шүлэгч, цэцэн билигтнүүд, зохиолч, яруу найрагчид өөрийн бүтээлийг цээжээр шууд зохион хэлдэг онцгой авьяастай байдаг. Нэрт яруу найрагч Цогт хун тайж, Д.Равжаа, Ванчинбалын авьяаст хөвгүүд, ерөөлч Гэлэгбалсан, хуульч Сандаг нар зохиолоо шууд цээжээр шүлэглэн хэлж зохиодог байв./3/ Өнөө үеийн зохиолч яруу найрагчдын цээжээр өгүүлэн цэцэн билгээрээ гайхан шагшуулагчид ч цөөнгүй бий. Ардын уран зохиолч Т.Галсан,Ш.Сүрэнжав, П.Бадарч гээд цээжээр зохиох шууд хэлэх чадвар зохиолч бүрд заяадаггүй, өвөрмөц онцгой билиг авьяаст хүмүүс олон билээ.

Цэцэн үг цэжинд цэцэг навч ууланд.
Сайн сайхан ерөөлийг айлтгасан, нүүдэлчин аж ахуй амьдралыг өөдрөг бай,
таван хошуу малаа өсгөж, ашиг шимийг арвитгахыг ерөөсөн утгатай үг хэллэг манай ардын аман зохиолд өргөн дэлгэр байдаг. Хүн зон маань ч харсан даруйдаа цээжнээсээ шүлэглэн хэлэх нь энгийн үзэгдэл юм.
Дэлий нь засахаас морьтой
Дэлэнгий нь татахаас үнээтэй
Дэнслэхээс мөнгөтэй
Дээл хийхээс торготой
Дэлхий дүүрэн малтай
Дэлгэрч яв, мандаж яв
Бууршгүй буянтай
Сааршгүй сантай

Санасан хамаг үйлс чинь
Санаагаараа бүтэх болтугай гэх мэт.
Хөх сударт:
Жаргалыг тэвчиж
Зүтгэлийг бүтээ.(3.1531)
Муу эзэнд учирсан улс иргэн
Сайн эзний тэжээсэн нохой шувуунд үл хүрнэ.(1.500)
Нойр хэмээгч биеийг тэжээх бөгөөтөл
Унтаж хэтэрвээс өвчин болно
Жаргал хэмээгч хүний эрэлт бөгөөтөл
Жаргаж хэтэрвээс зовлон ирнэ.(3.1456)
Омогшсон хүн ордгүй
Оройтсон хүн олзгүй.(2.833) гэсэн байна.

Долоо. Сургаал үг: Санааг шуудаар “тэг”, “ингэ”, “тэгэж бай”, ингэж бай”, хэмээн заан сургамжилж илтгэдэг нь бусад төрөл зүйлээс ялгарах сургаал үгийн гол онцлог юм. Сургаал үгэнд ажилч хичээнгүй, авхаалж хийморь, шударга төлөв, нөхөрсөг эвлэг, тусч уриалган, нягт нямбай, хатуужил тэсвэртэй байх зэрэг шилдэг чанар эзэмшихийг ятган уриалж, зуйрган бялдууч худалч хуурмаг, омог дээрэнгүй, ойворгон сагсуу, бардам түрэмгий, балмад харгис, атаа хонзон, алгасангуй найданги, муу санаа, шунаг сэтгэл, залхуу хойрго, аминч хавьтнуур зэрэг бэртэгчин чанарыг жигшин шүүмжилсэн байдаг.(6-20)
Хөх сударт:
-Сургаал, сургамжит утгат үг хэллэг
Дээдийг засахад доордоос эхэлнэ
Гадаадыг засахад дотоодоос эхлэх буюу
Жаргалыг тэвчиж зүтгэлийг бүтээ (3-1531)
Зориггүй эр хүнийг зурам зүрхэт хэмээжээ
Зогсолтгүй чармайваас зуун хэрэг бүтнэ хэмээжээ (2-803)
Их өгүүлэхээс ихэд үмх (2-1138)
Ноён болж ариун эс явбаас буурсан цагт гэмшинэ (3-1457)
Нойр хэмээгч биеийг тэжээх бөгөөтөл
Унтаж хэтэрвээс өвчин болно
Жаргал хэмээгч хүний эрэлт бөгөөтөл
Жаргаж хэтэрвээс зовлон ирнэ (3-1456)
Оюу шүрийн оосор хэлхээг хэлэлцэж тогтвоос
Одоо насны өлзий хутаг дэлгэрнэ (1-352)
Сайн хүнд санаа хэрэгтэй
Муу ардад манцуурга хэрэгтэй (1-452)
Сайн нөхрийн ширүүнийг сүсэглэж дагаад
Салсны хойно сэтгэлийг нь бодвоос
Энэ чухам ах дүүс нөхөр ханийн үнэн ёс мөн (3-1463)
Тэнгэрийг дагагчид мандаж бадарна
Тэнгэрийг сөрөгчид мөхөж буснина (2-945)
Хүний хүндлэгдэх хөнгөлөгдөх өөрийн биед буй
Хүрдний эргэлдэх манай гарт амой (3-1458)
Хэдэр бэрх занд хичээлтэй

Сэрэвгэр хадат ууланд сэрэмжлэлтэй (1-177)
Хүний санаагаар явж дийлэхээс
Өөрийн ухаанаар явж дийлэгдэвч хилсгүй болой (1-266)
Бие баатар болвоос
Нэгэн үеийн баатар болъё уу
Билиг баатар болвоос
Түмэн оны баатар болъё уу (3-1454)
Буулгаагүй модонд хурц хөрөө хэрэгтэй
Бууж унасан модонд уран хөрөө хэрэгтэй(3-1457)
Түмэн зүйл цөм олдож болох
Төрсөн элэг үл олдох (2-883)

Найм: Чимэг үг уран зохиолд хэлний уран яруу хэрэглүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Чимэг үг бол юм үзэгдэл, үйл явдлын гол шинжийг нээн гаргахад тусалдаг уран сайхны тодорхойлол мөн.
Аливаа зүйлийн утга, шинжийг маш тодорхой, чихнээ чимэгтэй болгох зорилгоор хэрэглэдэг онцгой маягийн уран яруу тодотголыг чимэг үг гэдэг.

Жишээ нь:Хүрэн дээлтэй хүн /тодотгол
Чийрэг хүрэн гартаа болд царил атгаад /чимэг үг/

Төстэй юм үзэгдлийн илэрхийлэх үгийг уг зүйлийн шинж болгон утга шилжүүлэн хэрэглэснийг зүйрлэлт чимэг үг гэдэг. Жишээлбэл: ган зориг, номин огторгуй, мөнгөн сар, алтан нар гэх мэт.
Мөн өөр юм үзэгдлийг нэрлэх биш, тухайн тэр юм үзэгдэлд үргэлж байхгүй боловч гол шинжийг илэрхийлэх үг нь чимэг үг байж болно.

Жишээ нь: алд бие, эмээлт морь, тоонот гэр, ургах наран гэх мэт.\19\
Хөх сударт:
Болор мэт ариун булаг адил тунгалаг
Бодлого ухаан бүрдсэн булбарай хаст тэнцэх
Бошогт сайхан хүүхэн дүү байнам./1.352/
Голт зүрх мэт голын хүүхээ минь
Санаа ухаан нь салхинаас түргэн./1.539/
Мэргэн ард мэхэнд үл унана./1.474/
Ольхой дольхой бялдууч ард олонх цөм завшааныг олон чадаад
Огцорхой тасархай үнэнч эр онц гэдрэг хилс гүжрийг амсжээ./1.305/
Өндөр уулын оргил хөтөл
Өргөн далайн олом үгүйг хол хэмээн битгий шантар./3.1455/
Сайн хүнд санаа хэрэгтэй
Муу ардад манцуурга хэрэгтэй./1.452/
Амтат архи аманд амттай боловч амийг хортооно./2.935/
Хөх тэнгэр мэт уудам, алтан нар мэт гэгээн, богд эзний минь өршөөн
тольдож хайрлана./3.1734/
Хурц хутга мохвоос огтолж үл даах
Хурдан хүлэг хөгширвөөс довтолж үл чадах
Хүчит эрс хөгширвөөс хоосон нэр болъё уу
Хөвчин сайд хөгширсөн тул хүний үгийг чагнана./3.1461/
Хүй элгээсээ хагацваас
Хөндлөн хүний идэш болно./2.883/


Ес. Афоризм: Ак. Д.Төмөртогоо “Афоризм гэдэг нь үндэстэн бүхний ухааныцараа, үгийн утгын шижир мэт шигшин тунгаасан цэцэн мэргэн сургаал үгс болно”гэжээ.Афоризм нь үнэхээр янз бүрийн үе, янз бүрийн нөхцөл байдалд суу билигтнүүд юмс үзэгдлийн учир шалтгааны тухай ухаан бодлоо нэрж гаргасан оюуны охь дээж мөн билээ. Хурц мэргэн санаа, илэрхийллийн өвөрмөц арга хэлбэр, түний дотор уран сайхны дүр дүрслэл, адилтгал, зүйрлэл, шилжмэл болон далд, нууц, ёгт утга, товч шигшмэл хэллэг бол афоризмын амин сүнс байдаг байна.(15.10)

Афоризм хэмээх үг хэллэгийг бидний төрөл монгол хэлтэн, угсаатан, аялгуутнууд янз бүрээр нэрлэдэг. Тухайлбал: хошоо хүүрмүүд, хуушан үгнүүд, үлгэр үгс, үлгүрмүүд, даршлагатай үгс, туулийн үг, хавт үг, цэцэн үг, зүйр үг, зүйр цэцэн үг, мэргэн үг, онч үг, онч мэргэн үгс, сургаал үг, шор үг, охь үг, эрдэнэ үг, мэргэн үгсийн хураангуй, товч сургаал, титэм үг, шигшмэл үгс, шидэт үг, сор үгс, зохиогчийн үг, эшлэл үг, мөлжүүртэй үг, мэргэдийн мянган сургаал, мэргэн ардын үг, үнэт өв, цэцэнмэргэний нэвтэрхий толь гэх зэргээр нэрлэх бөгөөд, үе үед хүн хүн янз янзаар нэрлэж томьёолж тодорхойлж ирсэн байх юм.
Хөх сударт:
Албат улс чинь улам арвидтугай
Алдар нэр чинь уул далайг давтугай/1.660/
Галд үхэх хүн усанд үл үхнэ/3.1945/
Ханын ёроолд төрж
Хадны ёроолд үхэх/2.1092/
Хүй элгээсээ хагацваас
Хөндлөн хүний идэш болох/2.883/
Хүн хэдий цэцэн төрөвч
Суртал үгүй үл болох
Хүлэг хэдий хурдан төрөвч
Унал үгүйгээр үл мэдэх/3.1456/
Чухал үгийг уудам цагт хэлнэ
Нарийн аргыг сул цагт боловсруулна/3.1636/гэх мэт.
Энэ бүхнээс үзвэл, үргэлжилсэн үгийн зохиолын их мастер В.Инжаннашийн “Хөх судар” романд
-Монгол ардын аман зохиол, Монголын эртний уран зохиолд байгаатай адил сургамж, сургаал, анд нөхөр болох, байх, орчлон ертөнцийн жам ёсны тухай монгол хэлний хэвшмэл хэлц хэллэгүүдийг түлхүү хэрэглэснийг эндээс үзэж болно.
-Инжаннашийн зохиолын хэл найруулга нь үнэхээр монгол хэлний охь шим болсон үг хэллэгийг оновчтой, зөв зохистой зохион найруулан бичиж хэрэглэжээ.
-Өөрөө шинээр зохиохоос гадна аман зохиолын тогтвортой үг хэллэгийг оновчтой ашигласан байна.
-Мөн аман зохиолын тогтвортой үг хэллэгийг төлөөлүүлэн ойролцоо утгаар авч хэрэглэсэн нь олон.
-Энэ нь монголын уран зохиолд үеэс үед байдаг уламжлал шинэчлэлийн тод жишээ болж юм.
-Монгол хэлний яруу сайхныг илтгэх гол хэрэглүүр бол эдгээр хэвшмэл хэллэгүүд мөн гэдгийн давхар ажиглаж болно.

-“Хөх судар” бол хэн бүхэн өдөр тутамд унших амар хялбар зохиол биш бөгөөд, түүний зөвхөн сургамжит үг хэллэгийн тухай энэхүү өгүүлийг сонирхон үзэж уншигч хэн боловч Инжаннашийн зохиолыг амтархан унших, үргэлжилсэн үгийн зохиолын тансаг найруулгыг мэдрэх хүсэл аяндаа төрөх болно. Уншигтун, мэдрэгтүн.

Ном зүй
1.Цэрэнсодном.Д. (1987) Монголын уран зохиол (13-20 дугаар зууны эхэн) . УБ.
2.Дамдинсүрэн.Ц, Цэнд.Д.(1976). Монголын уран зохиолын тойм. 2- боть. УБ.
3.Галбаатар.Д.(2002) Уранзохиолын онолын ойлголт,нэр томьёоны тайлбар толь.
Токио.
4.Шинжлэх ухааны академи.(1968) Монголын уран зохиолын тойм.Гуравдугаар дэвтэр.
УБ.
5. Ринченсамбуу. Г. (2002) Монгол зүйр цэцэн үг. 1-р боть. УБ.
6.Заяабаатар.Д. (1999)Монгол зүйр цэцэн үгийн 3000 дээж. Уб.
7.Цэрэнсодном.Д.(1973) Сургаал үгсийн охь дээжлэн боловсруулсан. Уб.
8.Дашдорж.Ж. (1968)Монгол ардын сургаал үгийн тухай. “Аман зохиол судлал”. 6-р
боть. Уб. х-161-169.
9.Гаадамба.Ш, Сампилдэндэв.Х.(1988) Монгол ардын аман зохиол. Уб.
10.Инжаннаш.B.(1957) Injannasi,Koke sudur, Obur mongyol-un arad-un keblel-un qoriy-a,
11.Эрдэнэ-Очир.Г.(1983) Зарим зүйр цэцэн үгийн утгын товч тайлбар. УБ.
12.Өлзий хутаг.Ц.(1979) Монгол хэлний үгсийн сан судлал. УБ.
13.Галбаяр.Г. (2002)Уранзохиол шинжлэлийн лекц. УБ.
14. Инжаннаш.В. (1980)Их Юань улсын мандсан төрийн “Хөх судар” Өвмо. /монгол
бичгээр/
15. Сумьяа.Б.(2007)Монгол афоризм. Бяцхан өмнөтгөл. Д.Төмөртогоо. Уб.
16.Эрдэнэбат.Ц. (2005)Монгол хэлний уугал үгийн утга. Уб.
17.Адьяа.О. (2007)Ухаант ардын үнэт өв. Уб.
18.Сүхбаатар.Ц. (2004) Монгол хэлний найруулга зүй. Уб.
19.Баянсан.Ж. (2003) Зүйрлэл, сэтгэлгээний учир холбогдол. Уб.
МУИС. МХСС.” Монгол судлалын эрдэм шинжилгээний бичиг”. Боть-19. Х-23.

2010/02/03

“Нэгдсэн Монгол” сайн дурын хєдєлгєєний нийтлэг vндэслэлvvд


1. Эрмэлзэх зvйл
1. Монгол Улсаа бvх монгол туургатны гал голомт, халх бамбай, бvх монгол туургатныг нэгтгэсэн элэг бvтэн улс гэр болгох,
2. Монгол улс vндэстний тусгаар тогтнол, бие даасан байдал, эрх ашгийг дотоод, гадаадын сєрєг хvчин зvйлээс хамгаалах, ардчиллын vнэ цэнэт зvйлс, шударга ёс, хvмvvнлиг эрvvл нийгмийг улс орондоо тєлєвшvvлэх,
3. Нийт монгол туургатны нэгдэл нягтрал, нєхєрлєл, хамтын ажиллагааг бэхжvvлэх,
4. Эх оронч, vндэсний vзэл, холбогдох зvйлсийг таньж мэдэх, судлах, дэлгэрvvлэх, сурталчлах,
5. Хууль зєрчиж, гэм нvгэл vйлдэж, “Нэгдсэн Монгол-ын (товчоор “НэМон) нэр тєрийг гутаахгvй байхыг эрмэлзсэн vйл ажиллагааг тус хєдєлгєєний гишvvд эрхэмлэнэ.

2. Бэлгэдэл
“Нэгдсэн Монгол хєдєлгєєний бэлгэдэл нь таван толгойт хас (пентастика) юм. Урагш тэмvvлэн орчих таван хєлгийн дvрээс сэдэвлэн бvтээсэн. Тєв (Монгол Улс), Євєр (ЄМЄЗО), Хойд (Буриад, Тува), Ойрд (Халимаг, Шинэ хязгаар), Алс (Хєх нуур, Афганистан зэрэг алс хол нутгууд) Монголын буюу Таван Монголын монголчууд хамтдаа нэгдэж нягтарч, ахиж дэвшиж, мєнхєд мандан бадарна гэсэн утгатай бэлгэдэл юм. Янз бvрийн хэлбэр, хувилбараар хэрэглэж, єєр тайлбарыг санал болгож болно.

3. Сайн дурын, албан бус vйл ажиллагаа
1. Энэ хєдєлгєєнд удирдлага, зохион байгуулалт байхгvй.
2. Хєдєлгєєний нийтлэг vндэслэлvvдийг зєвшєєрсєн, Монгол улс vндэстнээ гэсэн сэтгэл зvрхтэй, монгол туургатан хэн ч єєрийгєє гишvvн нь гэж тооцож болно, гишvvн нь болно.
3. Гишvvд байгууллагын нэр, бэлгэдлийг ашиглах, єєрийнхєєрєє vйл ажиллагаа явуулах, санал санаачлага дэвшvvлэх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, єєр байгууллагынхантай, хувь хvмvvстэй эвсэн нэгдэх, хамтран ажиллах эрхтэй.
4. Бvх vйл ажиллагаа нь монголчуудын хувь хvнч, сайн эрийн чанар, хууль ёсны ганцаарчилсан болон эвлэн нэгдсэн чєлєєт тэмцэл (ухуулах, нийтлэх, шаардлага тавих, заргалдах, уриалах, санаачлах, жагсах, цуглах, янз бvрийн хэлбэрээр эсэргvvцлээ илэрхийлэх, дэмжих, туслах, хамтран ажиллах г.м.), гишvvдийн сайн дурын хичээл зvтгэл дээр суурилна.
5. Энэ хєдєлгєєнд хэн бvхэн гол хvн, хэн бvхэн чаддагаа хийнэ.
6. “Нэгдсэн Монгол хєдєлгєєнийг бvхэлд нь хэн нэг нь тєлєєлж болохгvй, зєвхєн єєрийгєє, дугуйлангаа, бvлгээ л тєлєєлж болно, тэдгээрийн нэрийн ємнєєс л vйл ажиллагаа явуулна, хариуцлага хvлээнэ.
7. Хєдєлгєєн удирдлага, зохион байгуулалтгvй ч, гишvvдийн vйл ажиллагаа удирдлага, зохион байгуулалттай байж болно.
8. Гишvvд Монголын ард тvмний тэмцлийн уламжлалт хэлбэр болох дугуйланд эвлэн нэгдэж, цуглаж, хэлэлцэж, vйл ажиллагаа явуулж болно.
9. Гишvvн, бvлэг, дугуйлан бvр санхvvжилтээ єєрсдєє хариуцах бєгєєд, “Нэгдсэн Монгол хєдєлгєєний нэрийг эд хєрєнгийн ашиг сонирхолд захируулж vл болно.
10. “Нэгдсэн Монгол хєдєлгєєний зарчмуудыг ноцтой зєрчсєн бол хєдєлгєєний гишvvн гэж тооцохгvй. Алдаагаа хvлээн зєвшєєрсєн, зєв vйл хэргээрээ залруулж чадсан бол, ахин хєдєлгєєний гишvvн гэж тооцож болно.
11. “Нэгдсэн Монгол хєдєлгєєн шаардлага гарвал, удирдлагатай, зохион байгуулалттай болохыг vгvйсгэхгvй. Удирдлагатай, зохион байгуулалттай боллоо гэхэд, сайн дурын, албан бус, анхдагч хэлбэрээр нь гишvvнчлэгдэн vйл ажиллагаа явуулахыг хориглохгvй.
12. “Нэгдсэн Монгол-ын сайн дурын, албан бус мєн чанар:
1/ Иргэдийг єндєр ухамсартай, бvтээлч vйл ажиллагаатай, бие даах идэвхитэй, ард нийтээрээ тэмцэгч, сонгогч, эх оронч, монгол туургач болгоно.
2/ Хєдєлгєєнийг ашиг хонжооны хэрэгсэл болгох, удирдлагагvй болгох, хутган vймvvлэх, хагалан бутаргах, худалдан авах, vйл ажиллагааг нь таслан зогсоох, гvжир хэрэгт холбогдуулах боломжийг арилгана.

Тєслийн зохиогч Ч.Мєнхбаяр

Тувачууд “оросууд зайл!” хэмээн үймж байна

АНУ-ын хэсэг сенатор Тувагийн тусгаар тогтнолыг 
зөвшөөрөх санал дэвшүүлжээ

Тува бол эртний, язгуурын монгол аймгуудын нэг билээ. “Нууц товчоо”-нд ч дурдагдсан байдаг. Нэгэн үе түрэг хэлэнд ууссан тал бий. Дараа нь эргээд монгол хэлэндээ орж байсан, сонгодог монгол бичгийн хэлийг чөлөөтэй ашигладаг, ойлгодог, 30-аад он хүртэл хэрэглэж байсан, монгол үгийн үндэс язгуур дээр -пырлар, -парлар гэсэн дагавар залгаад л хоорондоо хэлэлцчихдэг асан, тийм л нэг монгол түмэн, Монголын аймаг.
Гэтэл оросууд 1921 онд тусгаар улс болгоно гэж Монголоос тасалж баахан хууль бус юм хийгээд, 1944 оны эцсээр, АИХ-аар нь шийдэгдэх ёстой асуудлыг УБХ-аар шийдүүлсэн болж, бас баахан хууль бус юм хийж байж, дээрэмдэж авсан, Зөвлөлтдөө нэгтгэсэн билээ.
Зөвлөлтөд нэгдлээ гээд тувачуудад сайн зүйл огт тохиолдсонгүй. Өвөлдөө Монголд орж ирээд хонио хариулчихдаг байсан нь бүтэхээн байж, МАА нь дампуурлаа. Үндэсний соёл уламжлалаа оросчлох бодлогоор дарууллаа. Тувагийн баялгийг цөлмөх уурхайнуудад, оросуудын боол болж, баахан нухчигдлаа. Армид нь “Зөвлөлтийн бүрэлдэхүүнд хамгийн сүүлд орсон” гэж ад шоо үзэгдэн дэглүүллээ. Архи, тамхи, анашаанд орлоо. Сайхан монгол аймаг байсан чинь Оросын хамгийн бөглүү тайга, тундр, “чукч бүс нутаг” л болчихов.
1974 онд Зөвлөлтөд нэгдсэний 30 жилийн ой болоход, 30 оросыг алж тэмдэглэнэ гэх аймшигт үг яриа тувачуудын дунд гарч байж.
1990.5.12. Хову-Аксы гэдэг суурин байх. Шинэ, хуучин гэж хоёр хуваагдана. Хуучин гэх тааруухан хэсэгт нь тувачууд амьдарна. Шинэ гэх орчин үеийн сайхан хороололд нь оросууд амьдарна. Тэд аль аятай таатай ажлыг хийж, өндөр цалин авна, тувачууд боол нь болж бага цалин авна. Олон жилийн турш зөрчил, хорсол, үзэн ядалт хуримтлагджээ.
Нэгэн дисконы дараа тува залуус аанай тарах дургүй байв. Цагдаа нар ирэхэд зодолдож дийлэв. Улмаар “бидний хамаг зовлон бэрхшээл оросуудын дарлалаас л болсон” хэмээн түрхэрч, Шинэ Хову-Аксы руу уулгалан дайрчээ. Тува, оросуудын талцсан мөргөлдөөнд улам олон хүн оролцож, халуун хүйтэн зэвсэг ч хэрэглэлээ.
Олон хоног мөргөлдөөн үргэлжилж, оросууд дүрвэн зайлж эхэллээ. Тувагийн бусад нутгуудад үндэстэн хоорондын мөргөлдөөн хүрээгээ тэлэв. Тусгаар тогтнолын уриа лоозон ч дуулдаж эхлэв.
Нийслэл Кызылд байдал харьцангуй намжмал байсан ч, орон нутгаас босож үймсэн тувачууд “Оросууд зайл” гэсээр орж ирж, асуудлыг хурцатгав. Кызылд оросууд болон, оросжсон тува нар эсэргүүцлийн том жагсаал хийсний маргааш, тува нар бүр ч том жагсаал зохион байгуулж, уг жагсаал шууд уулгалсан довтолгоон болон хувирсан. “Бүх Оросууд 7 хоногийн дотор Тувагаас зайлцгаа” гэсэн шаардлагыг тавьж байв. Завсарлагатайгаар бараг 7-р сар хүртэл үймээн үргэлжиллээ.
 
Тагна Урианхайн удирдагч Буянбадрах гүн Монголын цогт эх оронч байсан боловч, оросууд элдэв арга бас хэрэглэн, түүнийг төөрөгдүүлж, Тува, Монголыг хагаралдуулан салгасан юм


Босогчдыг Тува дахь Зөвлөлтийн цагдаа, арми дийлээгүй тул Хакас, Красноярскаас хүч татаж байж арайхийн дарсан юм. Үндэстэн хоорондын мөргөлдөөнд 70 гаруй орос болон, тува биш үндэстний хүмүүс амь үрэгдсэн гэдэг. Оросуудтай онцгой сайн харилцдаг гэгдэх тувачуудыгаа ч балбаж нүдэж, дээрэмдэж, шившиг болгожээ.
1990 оны, 2 сар үргэлжилсэн, харийн түрэмгийлэгчдийн эсрэг ардын энэ бослогоос гадна, оюун-улс төрийн тэмцэл их өрнөж байлаа. “Хостуг Тува”, “Танды Тува”, Тусгаар Тувагийн Ардын Нам зэрэг үндэсний-ардчилсан хөдөлгөөнүүд Тувагийн Ардын Фронтдоо нэгдээд шаггүй тэмцлийг өрнүүлж байв л. Даанч Ельцин тувачуудын цалин дээр “туйлын нэмэгдэл” нэмж олгох гэхчлэн авлига хэрэглэн, үндэсний хөдөлгөөнийг дарж орхисон талтай.
Нөгөөтэйгүүр, Туваг нийгэм-эдийн засгийн хувьд унагах, ингэснээр тувачуудыг Москвагийн гарыг л харж аялдан дагалдсан арчаагүй гуйлгачингууд болгохыг зорив. Архидалт, олс тарилт, гэмт хэргийг хавтгайруулав. Өлөн тувачууд амиа алдахаас ч эмээлгүйгээр Монголын хилийг даван хулгай дээрэм хийх боллоо. Социализмийн үед бүтээн байгуулсан бүхнээ хог хаягдал гээд Хятад руу гаргачихсан. Бөөгийн шашинд хэт мунхрах ч болов.
Тувачуудыг элгээр нь мөлхүүлэх гээд Кремлийнхэн харин ч оросуудыгаа тэнд амьдрах аргагүй болгосон юм. Хүн амын 33 хувь нь оросууд байсан бол, гарч явсаар 18 хувь болжээ. Аль олигтой нь гарч явсан тул оросуудын байр суурь нэн суларсан. Оросчлох бодлого явуулах нөхцөл ч муудсан.
Тувачуудын 70% нь эх хэлээ чөлөөтэй эзэмшсэн нь Оросын уугуул цөөнх ард түмнүүдийн хувьд хамгийн өндөр процент юм. Түүнээс гадна, төрийн ажил нь орос хэл дээр явагддаггүй цорын ганц сүбъект бол Тува. Тувагийн парламентийн хуралдаан дээр орос үг ганц ч сонсогдохгүй. Учир нь, Тувагийн АИХ-д орос хүн сонгогдоно гэж хэзээ ч байхгүй, эх хэлээ мэддэггүй тува хүн орно ч гэж саналтгүй. Энэ айхавтар туважсан байдал төвөөс хяналт тавихад бэрхшээл учруулж, Кремлийнхнийг маш их цухалдауулдаг.
Тува харин монголжиж байгаа. Ардын ёс уламжлалаа сэргээнэ гээд л монголоо сэргээгээд байдаг буюу. Эрийн гурван наадам, дуу хуур, ёс уламжлал, гар урлал, шарын шашин, худам бичиг гээд л сэргээгээд байх тусам л монголоо сэргээгээд байдаг.
Тувачууд манай үндэсний бөхийг сонирхоно, мэднэ гэж жигтэйхэн. Орчин үеийн дуу хууранд маань ч дуртай. Монголчууд бол тувачууд юм гээд байдаг. 


1990 онд тувачууд “Бүх оросууд 7 хоногийн дотор Тувагаас зайл!” гэж 
2 сарын турш үймэхэд, 77 орос иргэн алагдаж байжээ


 Сүүлийн үед Тувад үндэсний ухамсар их сэргэж байна.
Ахиад л “Оросууд зайл!”,”Орос хэрэггүй!”, “Оросууд бидний дайсан”, “Оросуудад үхэл!” гэдэг, энд тэнд бичдэг болсон аж. Хаана ч гэсэн, тува орос хүмүүс байсхийгээд л маргах нь тохиолдоно. Сав л хийвэл тува хүн: “Хэний нутаг дээр чи сагаад байгаа юм бэ!” л гэдэг, өөр тувачууд гүйлдэж ирээд л, наад зах нь том хэрүүл, олонтаа зодоон болно. Харуй бүрий болоход орос хүн гэрээс гарахгүй. Гудамжинд зөвхөн тувачууд үзэгдэнэ. Цагдаа нар нь ч шөнө нуугдчихдаг гээд бод.
Тувагийн удирдлага, улс төрчид бас Кремлийн өөдөөс эвгүй үг яриа гаргадаг болжээ. “Тусгаарлачихна шүү!” л гэнэ. Тувачууддаа хандан тусгаар тогтнолын үзэл санааг цухалзуулна. “Хэрвээ тусгаарлавал бид Дубай болно шүү” л гэдэг.
Монгол нутаг л юм болохоор Тува маш их ашигт малтмалын баялагтай. Дэлхийд 3-рт орох коксжих нүүрсний орд бий. Зэс, кобальт, никель, уран гээд л байхгүй юм байхгүй.
Тувачуудаас өөр, давхар иргэншилтэй уугуул суурин үндэсний цөөнх Орост байхгүй юм. Тэд дотооддоо хэрэглэдэг “тусгаар тогтносон Тувагийн” гэх паспорттой. Тувагаасаа гадагшаа бол Оросын паспортыг хэрэглэнэ. Өөрийн гэсэн шуудангийн маркийг гаргадаг, хэрэглэдэг гээд л сонин зүйлс цөөнгүй.
Гадаадынхан Туваг маш их сонирхож буй. АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн 2-р НБД Сьюзан Бодуэн 2 удаа очиж, удирдлагуудтай нь уулзан, хор найруулжээ. Орос Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг зөвшөөрсний дараа, нэр дэвшигч Жон Маккейны зөвлөх Рэнди Шойнеманн нарын бүлэг улс төрч Татарстан, Башкортостан, Чечень, Ингуш,Тува зэрэг үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэж буй улсуудын тусгаар тогтнолыг зөвшөөрөх төсөл боловсруулж, төрдөө өргөн барьсан. Сорос зэрэг нэрт зүтгэлтэн ч энэ төслийг дэмжсэн.
Их Түрэгийг байгуулахыг мөрөөддөг Түрк энд маш идэвхтэй. Тувагийн баялгийг сонирхсон хятадууд элдэв бодлого явуулж буй. Хэсэг хятад бизнесмен Кызыл-Эрдэнэтийн төмөр замыг барих саналыг Тувагийн удирдлагад тавьжээ. Үүнийг тувачууд их л нааштай хүлээж авсан ч, Кремль дургүйцэж байгаа ажээ.
Тувад төмөр зам огт байхгүй, авто зам нь ч муу. Оросын зүгээс харьцахад газарзүйн хувьд асар хүндрэлтэй, өндөр уул нуруу, нэвтрэшгүй тайга, намаг балчгийг туулах болдог, Монголтой бол тэгш нутгаар нийлдэг. Тувад анхны автомашин Монголоос очиж байсан юм.
Энэ жижиг улсын төсвийн 96% нь Кремлийн өгөх дотациас бүрдэнэ. Эдийн засаг гээд байх юмгүй. Оросын мансууруулах бодисын зах зээлийн 1/3-ийг хангадаг нь л хамгийн том эдийн засгийн салбар нь. Гэмт хэргийн төвшин нь Оросын төвшингөөс 2 дахин өндөр. Лениний гэх төв талбайгаа Ардын болгож өөрчлөн нэрлэсэн. Төв талбайн хажуугаас нь л ядуусын хашаа хороо эхэлнэ...
Хүн ам нь 308 мянга. Ам км нутагт 1,8 хүн оногдоно.
Тува хаашаа явна вэ?

Зовж зүдэрсэн хазарууд түүхэн эх орон Монголдоо амьдаръя гэж хүсэлтээ тавьдаг

Манай төр Хойд Солонгосоос үй олон дүрвэгч
оруулж ирэхээр хөөцөлдөж байна

Хазара Болд хэмээн алдаршсан үндэсний үзэлт анд-ахтайгаа уулзан хөөрөлдлөө. 1994-95 онд Б.Сэргэлэн бид хэд Чечений дайныг эсэргүүцэн гудамжны акци зохион байгуулж байхдаа танилцсанаас хойш олон жил өнгөрчээ. Саяхан ТВ5 руу дайран орж, панмонголизмын тухай ярина гээд үймүүлээд авцгаасан.

-Та Хазара гэсэн “цолтой” болсон хүн. Хазааруудыг монгол гэж баттай итгэж үнэмшиж явдаг болохоор чинь л тэгсэн байх даа.
-Монгол байлгүй яах вэ. Би хазар монголчуудаа олон жил судаллаа. Тэгээд бүр хөдөлбөргүй итгэл үнэмшилтэй болсон юм.
Саяхан нэг монгол бүсгүй хазаруудын дунд очоод ирсэн байна. Пакистанд “Хазар, Монголын холбоо” гэдэг эрдэм шинжилгээний хурал болжээ. Түүнд оролцоод ирсэн юм байна. Пакистанд чинь олон хазар байдаг байна шүү дээ. Тэр хурлыг зохион байгуулагчид нь Монголд их элэгтэй хүмүүс байна гэнэ. Ер нь бол хазарыг монголд элэгтэй, персэд элэгтэй гэж хувааж болмоор юм. Монголд элэгтэйг нь монгол гэж үзэхэд болохгүй юм үгүй. Персэд элэгтэй нь ч монгол мөн л дөө.
Хурлын дараа жаахан найр наадам болжээ. Хазарууд бөх барилдах дуртай юм байна. Зан заншилд нь монголоос улбаатай зүйл зөндөө л байна гэнэ.
Ер манай тэр Н.Болормаа гэдэг бүсгүйг Кветтад хазаруудын тухай сурвалжлага хийнэ гэж очиход, хазарууд “монгол хүн” гэсэн утгаар нь маш найрсагаар угтаж, хүрээлж авч, тийм хурал зохион байгуулсан юм билээ шүү дээ. Монголд ийм л элэгтэй байдаг юм байна.
Хазарыг монгол-перс-түрэг цус холилдсон гэдэг. Гэхдээ монгол царай л тодхон хадгалагдан үлдсэн байдаг. Тийм учраас эргэн тойрны расистууддаа гадуурхагддаг.
Тэд монголчуудыг маш их сонирхож байна. Иранчууд өөрсдийг нь элдэв атгаг зорилгодоо ашиглах гээд, харин ч зовлонг нь нэмэгдүүлээд байдаг аж. Харин монголчууд өөрсдөд нь үнэн ач тусыг үзүүлж чадна гэсэн итгэлтэй байдаг юм байна.
Надад хазар нөхөд олон бий. Тэд дайн дажингүй Монголд амьдрахсан гэдэг. Пакистанд ч хазарууд гадуурхагдаж, өдөр бүр алагдаж байдаг байна.
Тэд Монголд амьдрахыг хүсдэг ч, хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна. Афганы ч, Пакистаны ч, Ираны ч хазарууд яаж монголчуудад, Монголын ЭСЯ-нд хандахаа мэдэхгүй байгаа байхгүй юу.
Чиний тэр уугуулшууллын хуулийг л батлуулж, ахан дүүсээ татмаар байна. Янз бүрийн хэлээр орчуулж түгээвэл, монгол туургатан ч гаднаас шахаж шаардаад үр дүнд хүрмээрсэн.
-2001 оны намар Афганистанд талибийн эсрэг дайн өрнөхөд ерөнхийлөгч маань бүх талаар тусалж болно л гээд амлаад байсан. Би “Өдрийн сонин”-д хазар монголчуудын тухай тэр үед бичихдээ, хазар дүрвэгчдийг авах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж байсан. Одоо ч гэсэн, ядаж, геноцидээс болж зовж зүдэрсэн, өнчирсөн хазар хүүхдүүдийг авч уугуулшуулж болмоорсон доо.
-Харин тийм. Зовж зүдэрсэн хазаруудыгаа татаж авахгүй бол оронд нь харийн хэн ч ирнэ. Жишээ нь, манай төрийн түвшинд Хойд Солонгосын дүрвэгч авах асуудал олон жил яригдаж байна. Өмнөд Солонгос өөрөө дүрвэгч авах бололцоо муутай гээд, нааш нь түлхээд, бүр үүнийг НҮБ-ээр шийдвэрлүүлэх гээд байгаа юм. Өмнөд Солонгос чинь том геополитик явуулж байна ш дээ. Солонгос дүрвэгчийг Монголд суулгана, солонгос соёлоо түгээнэ, шашнаа дэлгэрүүлнэ, бизнесчдээ илгээнэ, эрлийзүүдийг төрүүлнэ. Монголыг бүхлээр нь биш гэхэд, хэсгээр нь эзлээд авчих санаатай.
Үүнээс дутуугүй геополитикийг бид явуулах ёстой. Солонгос дүрвэгч авч чадахгүй ээ, хазар дүрвэгчийг авна гээд л сууж байх ёстой.
-Манай төр чинь олон жилийн турш хойд солонгос дүрвэгчийг бус, хазар дүрвэгчийг авах тухай ярьж, НҮБ-д асуудал тавьж байх ёстой ш дээ.
-Харин тийм. Гэтэл хазар бол монгол биш ээ гэсэн сурталчилгаа хийлгээд л байж байна.
-Зарим тооцоогоор хазаруудыг 7 сая гэдэг. Яахав, монгол, перс, түрэг цус байдаг л байх. Гэхдээ бид чинь монгол цусны тухай ярих ёстой шүү дээ. Монголд элэгтэй, монгол менталитеттэй хазаруудаа татаж авах л ёстой.
-Тэгэлгүй яахав, Монголд яаж очиж амьдрах вэ гээд л хазарууд надад их бичдэг.
-“Хазара” гээд ресторан манай энд байх юм. Ямар учиртай газар вэ?
-Хазаруудтай холбоогүй юм билээ. Энэтхэг хүн ажиллуулдаг. Үгийн дуудлагын санаандгүй давхцал. Манайд хазарууд байхгүй.
-Ерөөсөө хэдүүлээ олны анхаарлыг татсан акци л зохион байгуулмаар байна. Яриад, бичээд, төдийлөн ахихгүй байна. Ямар нэг талбай дээр “Хазарын геноцидыг зогсоо!” гэдэг акци зохион байгуулъя л даа. Тэгээд хазарууд монголчууд болох тухай, тэднийг харгисласаар ирсэн тухай, хазаруудыг уугуулшуулах тухай таниулцгаая. Жагсаал цуглаан хийх зөвшөө-рөл олддогггүй юм бол талбай дээр чөлөөт ярилцлага зохион байгуулъя л даа. Чөлөөт ярилцлагыг хорихгүй юм байгаа биз дээ.
-Тийм ээ, бид тодорхой акци зохион байгуулж, олны анхаарлыг татах цаг болсон. Бид ч бас бодоод л байгаа юм.

ТАВАН СУМЫН СУРГААЛЬ МОНГОЛЧУУДЫГ АУГАА БОЛГОНО!

Таван сум бол бидний эв нэгдлийн бэлгэдэл билээ. Монголчуудын нэгдсэн хvч дэлхийн тvvхэнд хосгvй байсан. Улс vндэстнээ сэргээн мандуулаад зогсолгvй, хvн тєрєлхтєний зєрчил дайсагналыг арилгаж, даяарын энх амгаланг тогтоож, бултаар хєгжин цэцэглэх нєхцєлийг бvрдvvлж байсан аугаа vе, алтан зуун буй. Мєнх Хєх Тэнгэртээ шvтэж, Бурханы хуулинд захирагдаж, эв нэгдлээ сахиж, хvчээ нэгтгэн зорьж тэмцэж байх vедээ монголчууд их ард тvмэн, Монгол улс дэлхийн гvрэн байсан юм. Монголын эзэнт гvрэн шиг тив тивд сvрээ бадруулж, олон хvчирхэг улс тvмнийг захирч чадсан нь эртний Египет, Грек, Ром, хожуу цагийн Араб, Франц, Англи, ХХ зууны Герман, Орос, Америк аль нь ч бус билээ. Зєвхєн монголчууд л хvн тєрєлхтєний тvvхэнд хамгийн хvчирхэг нь байсан. Бараг бvх дэлхий монголчуудын эсрэг хандсанаар хvч сулрах нэгэн нєхцєл бvрдсэн. Гэхдээ л эв нэгдэл алдарсан нь доройтлын хамгийн гол нєхцєл болсон юм. Хаад ноёд хагаран тэмцэлдэж, эгэл олон эрхшээгдэн дагаснаар Тэнгэр Бурханаасаа холдож, эрч хvчээр мєхєсдсєн билээ. Vр дvнд нь єнєєгийн монголчууд хамгийн их хохирч хэлмэгдэж, дарлагдан нухчуулж, хуваагдаж булаагдсан ард тvмний нэг болжээ. Монголчуудын эмгэнэл еврей, армян, кvрдийн тvvхтэй л эн зэрэгцэх аж. ХХ зуун-бага ард тvмнvvдийн эмгэнэлийн зуун. Египет, ром, ассир, араб, сельжук, османы тvрэмгийлэлд автаж, боолчлогдож, эх орноосоо хєєгдєж, дэлхий даяар тарсан жvvд нарыг улс бvрд хажиглан хавчдаг асан ба Герман 6 сая еврейг шууд устгасан нь энэ ард тvмний бараг хагас нь билээ. Эртний тvvх соёлт армянууд дутахгvй тооны булаан эзлэлд єртєж, дэлхийн I дайны vед Осман гvрэн улсынх нь гол хэсэг болох Баруун Армяныг газрын хєрснєєс арчина гээд хядахад богино хугацаанд ард иргэдийнхээ талыг буюу 2 сая хvнээ хєнєєлгєсєн юм. Єєрийн тєр улстай мандаж бадарч явсан кvрдvvд єнєєдєр 20 саяулаа ч, дєрвєн улсад хуваагдан булаагдаж, тэр бvрд хавчигдан гадуурхагдаж, аймаглан устгах бодлогод хэлмэгдсээр явна. Энэ ард тvмнvvдийн эмгэнэлийг дэлхий даяар мэддэг. Харин монголынхыг л мэддэггvй. Монголын эзэнт гvрэн унахад монголчуудын жинтэй хувь нь алс нутгуудад хєдєлшгvй суурьшиж, єєр шашинд орж, харьжиж хоцорсон. Монгол нутагтаа байсан нь хэмхэлдэн тэмцэлдэж, Чингисийн ємнєх vе шиг хоорондоо дайтаж эхэлсэн. Хаад ноёдын удам угсаа, улаан шарын шашин, ойрд халх гээд л санаанд орж болох бvхнээр хуваагдан иргэний дайн єрнvvлсээр Манжийн хvчирхэгжилтэй золгосон. Хvчээ нэгтгэлгvй дайнаа vргэлжлvvлсээр байсныг ашиглан манжууд 1636 онд Євєр Монгол, 1696 онд Халх, 1758 онд Зvvнгарыг эрхэндээ оруулж, энэ vес оросууд Буриадыг булаасан юм. 1911 онд Ар Монгол тусгаар тогтнох байдлыг олж, улмаар Алтай, Хянган, Хєх нуур, Байгаль нуурыг багтаасан, монголчуудын унаган нутгуудыг нэгтгэсэн улсаа байгуулах дайныг хийж, зорьсондоо бараг хvрсэн билээ. Євєр Монголын дийлэнхийг чєлєєлж, монголчуудын ихэнхийн итгэл дэмжлэгийг хvлээж, засаг захиргаандаа хамруулж байсан юм. Гэвч 1913 онд Орос, Хятад хvч хавсран Монголын эсрэг тэмцсэнээр Богд хаан чєлєєлсєн нутгуудаас цэргээ татаж, Хятад Євєр, Торгууд Монголыг, Орос Буриад, Цагаан Ойрдыг ичгvvр сонжуургvй булаан авцгаасан. 1914 онд Ар Монголын хэсэг, Богдын мэдлийн нутаг Тагна Урианхайг Орос тvрэмгийлсэн юм. Монголын эх орончид 1919 онд Нармай Монголыг байгуулна гэж тэмцсэн ч мєн л их гvрнvvдийн хvчинд мєхєсдєв. 1921 онд монголын хувьсгалчид Ар Монголын тусгаар тогтнолыг бататгаж, большевикууд хичнээн эсэргvvцэж байсан ч Монголыг нэгтгэх бодлогыг vргэлжлvvлж, Євєр Монгол, Буриад, Барга,Торгууд, Халимаг, Цагаан Ойрд гээд монголчуудын бvх нутагт vйл ажиллагаа явуулж байв. Монгол Ардын Намын хамгийн гол зорилго нь Монголоо нэгтгэх vйлс байсан юм. 1945 онд БНМАУ Євєр Монголыг харийн дарлалаас ангижруулахаар дайнд хєдлєв. Чєлєєлєх зорилгоо биелvvлсэн ахан дvvстээ Євєр Монголын парламент нэгдэх хvслээ илэрхийлсэн бичгийг єргєлєє. Мао хvчирхэгжтэл буюу тавиад он дундартал бvх монголчууд нэгдэх бэлтгэлээ хийж байв. Энэ ажилд Сталин саад тотгор учруулж байсан ч гэлээ, алсдаа монголын ССР байгуулж улсдаа нийлvvлэх бодолтойгоор БНМАУ-д “оросын”, “хятадын” монголчуудыг болон монгол нутгийг нэгтгэх хувилбарыг авч vзэж байлаа. Гэвч байдал хамгийн муугаар эргэсэн. Єнєєдєр монголчуудын дєрєвний нэг л гадны эзэрхлээс ангид улс байгуулан сууж буй нь бидний энэ Тєв Монгол улс юм. Бvх монголчуудыг нэгтгэх гэж шантаршгvй тэмцэж байсны тєлєє большевикууд Ар Монголын эх орончдыг устгах, хvн ардыг бєєнєєр хєнєєх, оюуны геноцид явуулах зэрэг олон харгислалыг vйлдсэн. 1990 оноос хойш Зєвлєлтийн дагуул байхаа больсон ч Монгол улс харийн дарамтыг эдэлсээр ирэв. Бусад нь хамаг эрхээ хязгаарлуулж, уусгах бодлогын золиос болж, хавчигдан гадуурхагдаж, шаналан зовж байна. Монголдоо нэгдье гэж байнга тэмvvлж ирсэн євєр монголчууд Хятадын харъяанд ЄМЄЗО гэгдэн оршиж буй. ХХ зуунд хэдэн ч удаа ард нийтээрээ Ар Монголд нэгдэх хvслээ илэрхийлж, 30-аад онд Японы тусламжаар Хятадаас ангижран тусгай улсыг байгуулж байсан тэд мєн ч их харгислал хядлагыг vзсэн дээ. Хятадын засаг БНМАУ-д нэгдэх гэлээ гэж єширхєн, аймаглан хєнєєх, хятадчилан уусгах, элдэв туршилтын золиос болгох бодлогыг тэдэнд тулгаж, євєр монголчууд vvнийг vл хvлцэн томоохон бослого хэдэнтээ гаргаж, эсэргvvцлийн арга хэмжээ зохион байгуулсаар ирэв. Тусгаар тогтнолын тєлєє тууштай тэмцэгч ойрдуудын удам торгууд монголчууд Шинэ хязгаар, Хєх нуур зэрэг єргєн уудам нутагт тархан амьдарч байна. Монголын эзэнт гvрний эринд болон хожуу vед Хятадын олон нутагт суурьшсан монголчуудыг нэмбэл БНХАУ дахь угсаа нэгтнvvд маань 6 сая шахам болох ажээ. Орос, ТУХН-д 1 сая орчим монголчууд буй юм. Тэдний томоохон бvлэг нь 400 гаруй мянган буриадууд билээ. Тэд Монголоо нэгтгэх vзэлтэй нэрт зvтгэлтнvvдийг тєрvvлж, 1920-иод онд элэг нэгтнээ дагах єргєн тэмцлийг єрнvvлж, Халхад олноороо нvvдэллэн ирж байв. Сталинистууд Буриадыг хэдэн хэсэг хувааж, нутгийн хагасыг хvн амтай нь бусад мужид єгч, сэхээтнvvдийг панмонголист хэмээн хядаж, зон олныг бєєнєєр хороон харгислаж байсан юм. Єнєєгийн буриадуудын тоо VII зууны хэмжээнд байгаа нь ямар хэрцгий бодлого явагдсаныг харуулнам (VII зуунаас хойш оросууд 30 дахин єсчээ). 200 мянга орчим халимаг Орос, ТУХН-аар нэг тарсан буй. ХVII зууны эхээр язгууртны зєрчлєєс болж торгуудын 50 мянган єрх Ижил мєрєнд очиж суурьшсаны залгамжлагч тэд юм. Халимагууд бас л монголчуудтайгаа нэгдэхийг хvсдэг тэмцдэг байсан. Vvнд хилэгнэсэн Сталин халимагуудыг Сибирь даяар тараан цєлж, нутгийг нь зэргэлдээ мужуудад хуваан єгсєн. Энэ нь халимагчуудыг vлдэх мєргvй устгах гэсэн оролдлого байсан юм. Орос 1914 онд Ар Монголоос Туваг эрээ цээргvй булаасан. Монголын тєрєєс Тагна Урианхайг эргvvлэн єгєхийг удаа дараалан шаардаж байсан тул Зєвлєлт Орос Танну-Тувагийн БНУ гэдэг тусгаар тогтносон улс байгуулагдлаа гэхчилэн хуурч мэхлэхийг хичээж байсаар 1944 онд хавсарган нэгтгэснээ эцэслэн зарласан. ХХ зуунд тувачууд 1911, 1921 оны Монголын тусгаар тогтнолын тэмцэлд оролцож, оросууд тусгаар улс болгоно гэхэд ихэд дургvйцэн нэг бус удаа Ар Монголтой нэгдэх бослого хєдєлгєєн єрнvvлж байлаа. Єнєєгийн тувачууд мєн 200 мянга орчим. 1864 онд Манж улс Оросын дарамтанд автаж, Монголын их хэмжээний нутгийг найр тавин єгсєн. Тэр нутгийн хэсэгт 1922 онд Ойрдын автономит муж байгуулагдсан агаад, 1948 онд Сталин Уулын Алтайн АМ хэмээн нэрийг нь єєрчилж, уугуул монголчуудад ойрд хэмээх vгийг цаазлан хориглож, оросчлох, тvрэгжvvлэх бодлогыг хэрэгжvvлсэн юм. Бусдаас дутахгvй хэлмэгдсэн, єєрсдийгєє цагаан ойрд гэдэг 60 мянган монголчууд бєглvv хоцрогдмол байдалд аж тєрж байна. Афганистанд монголчуудын том бvлэг буй. Их байлдан дагууллын дараа суурьшсан монголчуудын удам юм. Хазар монголчууд хэмээн єєрсдийгєє нэрлэх тэд Хазаражат гэх улсыг байгуулж явжээ. Тvрэмгийлэгчдийн удам, єєр vндэс угсаатай, шиит шvтлэгтэй гэгдэн гадуурхагдаж, афганы эцэс тєгсгєлгvй дайны хєлд нэрвэгдэж, тvмэн зовлонг амсч ирсэн аж. Шашны хийрхэгч талибанчууд тэдний эсрэг онцгой харгис бодлого явуулж байжээ. 2 сая хазар монгол байна гэсэн тооцоо буй. Исламын шашинт гэж тэдэнд бид эгдvvцэх явдалгvй юм. Бид ч унаган шvтлэгээ харийн шашнаар сольсон билээ. Єєр улсуудад ч олон монгол буй. Орон бvхэнд монголчууд бий. Сvvлийн vед Тєв Монгол гадаадад боолчууд, цагаачид гаргах талаар єндєр тvвшинд хvрлээ. Бид тарж бутрах тусам л доройтож мєхнє. Харин нэгдэж нийлбэл сэргэн мандана. Єнєєдєр зэвсгийн хvчээр монгол нутгуудыг чєлєєлєх боломж нэгэнт vгvй болжээ. Бvх элэг нэгтнээ Тєв Монголд нvvлгэн ирvvлэх ганц л зам vлдээд байна. Даяарчлал гэдэг нь бидний хувьд даян дэлхийн монголчуудаа нэгтгэх гэсэн утгаар л хэрэгжих ёстой. Цаг алдалгvй монголчуудаа урин залцгаая! Орон бvхний монголчууд нэгдэгтvн гэж явбаас Тэнгэрийн таалалд нийцэж, аугаа их эрч хvчийг хvртэнэ. ХХI зуун тарж бутарсан аливаа vндэстний нэгдэн нийлэх зуун болох тєлєвтэй байна. Монголчууд vvнээс аанай хоцорвол vхлийн нvгэл тэр болох бvлгээ. Холгvй цагт, газар нутгийг дэлхийн хvн амд харьцуулан тэгш хуваана гэж том гvрнvvд уулгалах магадлалтай байна. Чингэхэд бид арван саяулаа болчихсон байвал улсаа хадгалан мєнхжинє. Єнєєгийн байдлаараа єдєр хоногийг аргацааж байваас хоёр сая монголыг Улаанбаатарын нэг дvvрэгт хашчихаад л бусдыг булаахаас сийхгvй. Еврейчvvд Сион уул руугаа vхэн хатан тэмvvлсээр, зуун улсаас цуглаж Израилиа байгуулсан. Монголчууд Бурхан Халдун руугаа амьдралын зорилго болгон зvтгэсээр Хамаг Монголоо байгуулах цаг ирлээ. Орд ордоор нvvн ирж, Тэнгэрээс соёрхсон Монгол улсаа сэргээн мандуулах нь єнєєгийн монголчуудын vvрэг, нэр тєрийн vйл хэрэг, аврал, аз жаргал юм. Монголчуудын энхийн замаар нэгдэх ганц боломж нь Тєв Монголд шилжин суурьших явдал мєнєєс мєн. Амьдрах улс гvрнээ сонгох нь хvний наад захын эрх. Гаднаас суурьшигчийг авах нь ч тухайн улсын л мэдэх хэрэг. Хєрш гvрнvvд бага vндэстний асуудал багасна гэж нэгдэх бодлогыг баясан дэмжих магад.. Сvvлийн vед манай єгєємєр баялаг орд газруудыг харийнхан ховх сорох тєлєвтэй болоод байгаа. Тэгвэл тал талаас зорих ахан дvvс уул уурхайн мэдлэг, ажиллах хvчээр хангаж, оргилсон бvтээн байгуулалт улс оронд єрнєж, Тэнгэрээс заяат буян хишгийг єєрсдєє хvртэнэ. Гагцхvv Тєв Монголын хууль эрх зvйн vндэс л vгvйлэгдэж байгаа бус уу. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль єнєєдєр бидэнд хэрэгтэй байна. Хууль гарвал монголчууд ирэхдээ л ирнэ. Улс орон маань дэлхийн буурайн нэг тул Израилийн эхэн vеийн байдлаар хvлээж авахаас єєр замгvй. Тэгэхэд шилжин суурьшигчид цєлд майхан бариад сууж байв. Гэхдээ майхантнууд гэхээс илvv ємчтєнvvд олноор ирж, улс орны хєгжилд нэмэр болох нь дамжиггvй билээ. Бvх монголчууд нэгдвээс Тэнгэрээс сургасан Таван сумын vлгэр биеллээ олж, бид дийлдэшгvй бат бєх, ялагдашгvй хvч чадалтай болж, цэнгэлийн манлайд хvрэх бvлгээ. Монголын хамгийн сайхан мєрєєдєл, эрмэлзэл, тэмцэл, ирээдvй тэр болой. Эв нэгдэлтэй бай гэсэн Тэнгэрийн зарлигийг дагаваас мандана, зєрчвєєс сєнєнє. Монголчуудын эв нэгдлийн аугаа хvч бидэнд агаар ус шиг vгvйлэгдэн буй. Тиймээс Тэнгэрийн зарлигаа дагаж, монголчуудыг нэгтгэх vзэл бодлыг єргєн дээдлэгтvн. Эв нэгдлийн тэмцэлд хувь нэмрээ оруул. Тvvний тєлєє Тэнгэртээ мєргєж залбир. ХХ зууны хамгийн эмгэнэлт ард тvмэн монголчуудынхаа тvvхийг мэдэж, мэдvvл. Дэлхий нийтийг Монголд шударга ханддаг болгохын тєлєє чармай. Орд ордоор нvvн ирж, орон бvхний монголчууд нэгдэж, Бурхан Халдун уулаа тахиж, Хамаг Монгол улсаа байгуулж, таван сум шиг эв нэгдэлтэй болж, улс гэрээ сэргээн мандуулах тэр цагийг бишрэн шvт, хvсэн мєрєєд, урин дууд. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль гаргахын тєлєє дуу хоолойгоо єргє. Хилийн чанад дахь элэг нэгтнийхээ соёлыг хvндэтгэ. Таван сумын сургаалиа биширвэл хамаг гайхамшиг биелэл болно.
2003 он. "Монголын сүлд хийморийн гайхамшиг" номоос (Ч.Мөнхбаяр, Н.Батжаргал).